Нэг төрлийн онцгой байдлын алба хаагчид бол ХОТ ТОХИЖИЛТЫНХОН

О.Шүрэнцэцэг
2025/01/31

Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад амин чухал үүргийг хот, нийтийн аж ахуйн салбарын ажилтан, албан хаагчид гүйцэтгэж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хот, нийтийн аж ахуйн салбарт зөвхөн нэг өдөрт гэхэд 40 орчим байгууллагын 1200 гаруй зам талбайн үйлчлэгч Улаанбаатар хотыг халтиргаа гулгаагүй, цэвэр цэмцгэр байлгах гэж өдөр шөнөгүй, нойр хоолоо ч умартана ажиллаж байна. Зам талбайн үйлчлэгчийн ажил үүрийн 04:00-06:00 цагт эхэлдэг ч цас их орсон бол шөнийн туршид хонож ажилладаг. Цаг наргүй, бэлэн байдалд ажилладаг, нэг төрлийн онцгой байдлын алба хаагчид бол хот тохижилтынхон.

Зөвхөн зам, талбайг цэвэрлэх бус өөр олон төрлийн ажлыг тэд хийдэг. Тухайлбал, хананаас хана хоорондох болон явган хүний зам цэвэрлэгээ, зар хуулалт, хогийн сав суллалт, төвлөрсөн хогийн цэгүүдэд хог хүлээн авах, хог дарж булах, нийтийн бие засах газруудын арчлалт, даваа, гүвээтэй өгсүүр, уруу, халтиргаа ихтэй байршлууд, авто зам дээр давс, бодис, элс, хайрга, дайрга цацах, зориулалтын саванд хийж суурилуулах гээд хот, тохижилтын ажилчдын хийдэг ажил мундахгүй.

 Биеийн хүчний хөдөлмөр эрхлээд зогсохгүй, халуунд халж, хүйтэнд хөрж, эрс тэс уур амьсгалтай, дэлхийн хамгийн хүйтэн нийслэлийн нэг Улаанбаатар хотын амьдралд хамгийн их дасан зохицох шаардлагатай болдог хүмүүс бол ТҮК-ийнхэн. Тиймдээ ч тэд цалингаа нэмэгдүүлэх, ажиллах орчин, ажиллах багаж, тоног төхөөрөмжөө сайжруулах тал дээр олон жил дуу хоолойгоо илэрхийлж байсан.


Гэвч тэдний хүсэлт төдийлөн хэрэгжиж чадахгүй, тэдний ярихыг сонсдог төрийн томчууд хомс, хүлээн авсан ч ажил хэрэг болдоггүй байсаар олон жилийг үдсэн. Харин өнгөрсөн 2024 онд тэдний хүсэл биелж, ажиллах нөхцөл, ажлын бүтээмждээ тохирсон цалингаа авдаг болсон юм. Тухайн үед Улаанбаатар хотын Захирагчаар томилогдоод удаагүй Х.Нямбаатар хот, тохижилтын ажилчдын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөг болгож байлаа. Үе үеийн хотын Захирагч нарын гаргаж чадаагүй зоригтой шийдвэрийг эрс шийдэмгий гаргаж, тухайн үедээ л дуулиан болж байсан. Хот, тохижилтынхны хамаг хэцүү, зарим талаар “муу, муухай” ч гэж өөлөгдөх хамаг ажлыг хийдэг байсан зам талбайн үйлчлэгчдийн цалин 3.5 сая төгрөг болсноор тэдний ажиллах урам зориг нэмэгдээд зогсохгүй, ар гэрийн ахуй амьдрал нь сайжирч, түүнийгээ дагаад ажлын байрны үнэлэмж ч, тэр ажилд орохыг хүссэн хүмүүсийн тоо ч олширсон юм.

 


0
angry
0
care
0
haha
2
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 35 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18