Б.Дамдинсүрэн: Харзны усанд өвлийн дунд сард орвол зохистой

Б.Нямсүрэн
2025/01/21

Харзны усанд орох нь уламжлалт анагаах ухааны эмчилгээний нэг. Харзны усанд орсноор хүний энерги сэргэдэг. Залуучууд харзны усанд орохыг ач холбогдлыг “би чадна” хэмээн биелүүлэх нь түгээмэл болжээ. Харзны усанд бусадтай мөрийцөж орох, цахим орчинд хандалт авах зорилгоор орох нь буруу. Биеийнхээ өвчлөлийг мэддэг, эмчийн заавраар орвол эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Цусан хангамжийн үйл ажиллагаа сайжирна, дархлалын системд эерэг нөлөөтэй, өвчлөл үүсэхээс урьдчилан сэргийлэх давуу талтай юм.

Өндөр настан, нялхас харзны усанд орж болохгүй

Харзны усанд орохын ач холбогдлыг Альтернатив эмнэлгийн захирал, УАУ-ны их эмч Б.Дамдинсүрэн“Харзны усанд орохын урд өдөр шарсан хуурсан хоол идсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн бол орж болохгүй. Мөн зүрх судасны өвчтэй, сахартай, хэт таргалалттай, даралт ихэсдэг хүмүүс харзны усанд орвол эрсдэл үүснэ, эмнэлэгт хүргэгдэж ирсэн тохиолдол цөөнгүй байдаг. Даралт ихэсдэг хүмүүс яагаад орж болохгүй гэдэг нь цусан хангамжийн үйл ажиллагаа сайжрахаар харвалт өгөх магадлалтай. Тиймээс эмчийн заавар, зөвлөгөөг дагавал зохистой. Харцны усанд орсны дараа биеийн температур дулааныг алдахгүй байх ёстой учраас биеэ хуурай алчуураар арчина. Зузаан зүйл нөмрөх, хувцсаа өмсөж түргэн хугацаанд дулаанаа хадгалах хэрэгтэй.  Өндөр настан, нялхас харзны усанд орж болохгүй. Уламжлалт анагаах ухаанд намрын сэрүү орсон үед хүүхдийг голын усанд оруулж болно гэж үздэг” хэмээн зөвлөлөө.

Хүмүүсийн гаргадаг нэг алдаа нь харзны усаа ялгадаггүй. Харцны усанд өвлийн дунд сар ес эхлээр орно. Хүйтний эрч чангарсан ч хөлдөөгүй байгаа усыг харц гэж ойлгох нь. 



1
angry
2
care
0
haha
8
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
“Night Marathon Ulaanbaatar 2026” олон улсын шөнийн гүйлтэд 9 мянга орчим хүн оролцжээ 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Баруун аймгийн ихэнх нутгаар бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Сонгон шалгаруулалтын урилга 21 цагийн өмнө
Төв аймгийн ДЦС-ын 30 га газрын асуудлыг шийдвэрлэжээ 21 цагийн өмнө
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ Өчигдөр
Өнөөдөр автомашингүй өдөр Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй Өчигдөр
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна Өчигдөр
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 2026/09/25
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 2026/09/25
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2026/09/25
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 2026/09/25
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 2026/09/24
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24