НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТАД 907162 СОНГОГЧ БҮРТГЭГДСЭН


Нийслэлийн Сонгуулийн хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын бэлтгэл ажлын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийг нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий 9 дүүргийн сонгуулийн хороо, 403 хэсгийн санал авах байр байгуулагдан ажиллаж байгаа аж. Санал авах байруудын 157 нь төрийн өмчийн сургууль, 85 нь төрийн өмчийн цэцэрлэг, 101 нь хорооны цогцолбор, 28 нь хувийн хэвшлийн байгууллага, 33 нь төрийн өмчийн бусад байгууллагын байранд байрлаж байгаа. Гэр хороололд байрлалтай санал авах байруудын 30 хувьд нь болзошгүй эрсдлээс сэргийлэх үүднээс цахилгааны эх үүсгүүрүүд байрлуулжээ. Сонгуулийн үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад 17 мэргэжлийн байгууллага, сонгуулийн үеийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангахад цагдаа, тагнуул, онцгой байдлын байгууллагын алба хаагчид хуулиар хүлээсэн үүргийн дагуу ажиллаж байна.

Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд "Энэ удаагийн санал хураалтад нийслэлийн хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 907162 сонгогч бүртгэгдсэн байна. Үүнээс "Түр хасав" тэмдэглэгээтэй 29904 сонгогч байна. Сонгуулийн Ерөнхий хорооноос нийт 9043336 саналын хуудас хүлээн авч энэ сарын 5-ны дотор техник хэрэгслийн хамт бүх санал авах байруудад тарааж дууссан. Дахин санал хураалт энэ долоодугаар сарын 7-ны өдөр 07:00-22:00 цагийн хооронд үргэлжилнэ. Мөн зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлт 4317 иргэн ирүүлж, өнөөдөр өглөөний 08:00-20:00 цагийн хооронд саналыг нь авч байна" хэмээлээ.

"Зарим байгууллага сонгогчдыг санал өгүүлэхийн тулд хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлэх зэргээр уриалга гаргаж байна. Сонгуулийн тухай хуулийн 70.1-д зааснаар ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хураалт дуустал аливаа этгээд сонгогчийн саналыг татах зорилгоор бараа эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг төлбөргүйгээр болон хөнгөлөлттэйгөөр үзүүлэх зэргийг хориглосон байдаг. Сонгуулийн талаарх зөрчил, аливаа гомдол саналыг тухайн орон нутгийн Цагдаагийн байгууллагад хандан шийдүүлэх бүрэн эрх нь иргэдэд нээлттэй байгаа" гэдгийг нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд онцоллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 6 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 7 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 8 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 8 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 8 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 9 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 9 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 9 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ Өчигдөр
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ Өчигдөр
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27