​ЗАМД ГАРАХЫН ӨМНӨ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРЭН БҮТЭН БАЙДАЛД АНХААРААРАЙ


"Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ болон "Замын цагдаагийн алба"-ны Орон нутгийн хяналтын хэлтэстэй хамтран Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадам болж байгаатай холбогдуулан Улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгэээний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг сайжруулах талаар 21 аймгийн Автотээврийн төв, Замын цагдаагийн тасгийн дарга нарт үүрэг чиглэл өгсөн онлайн хурлыг зохион байгууллаа.

Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээнд нэмэгдлээр 250 тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд гарган иргэдэд хөнгөн шуурхай, найдвартай, баталгаатай тээврийн хэрэгслээр үйлчлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ тээвэрлэлт эхлэхээс 30 минутын өмнө ирж суудлаа эзлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган хамгаалалтын бүсээ зүүхийг "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас иргэдэд анхааруулж байна.

Автотээврийн үндэсний төвийн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвүүдийн олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудаас бүрдсэн мэргэжлийн хамт олон дараах цагийн хуваарийн дагуу танд үйлчилж төмөр хүлгийн тань талаар зөвлөгөө, мэдээлэл өгөн ажиллана. Үүнд:

  • 2017 оны 07 дугаар сарын 09-ны өдрийг дуустал ажлын өдрүүдэд 08:30 – 20:00, амралтын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд уртасгасан цагийн хуваариар ажиллана.
  • 2017 оны 7-р сарын 08, 09-ны өдрүүдэд "Да Хүрээ Трейд" техникийн худалдааны төв, "Хөсөг Трейд", Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төв дэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэс 09:00 – 18:00 хүртэл цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • 2017 оны 7-р сарын 17-ны өдрөөс эхлэн цагийн хуваарийн дагуу буюу ажлын өдрүүдэд 08:30 – 20:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд ажиллана.
Д.Хулан

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
О.Хангай аварга нэг тонн тарвасын азтан шалгаруулна 18 минутын өмнө
Г.Занданшатар “ОНТРЭ”-ийн лицензийг цуцлах чиглэлээр үүрэг өгсөн байжээ 36 минутын өмнө
Туул гол ундны усны эх үүсвэр биш, Улаанбаатарчууд 100 хувь гүний цэвэр усаар ундаалдаг 40 минутын өмнө
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 5 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 5 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 23 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 23 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа Өчигдөр
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна 2026/03/27
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно 2026/03/27
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27