​ Д.Амарбаясгалан: Шинэ үеийн парламент хүний эрхийн төлөө ажиллана

Л.Бямбажав
2024/09/30

Парламент 2.0 “Гурван төгөлдөршил” хэлэлцүүлэг эхэллээ. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэлцүүлгийг нээж, шинэ үеийн парламентын зорилго үндэсний хэмжээнд хүчин төгөлдөр үйлчилж буй бүх хууль тогтоомжийг хүн эрхэд суурилсан, хүн төвтэй, нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн уян хатан зохицуулалтыг хийх боломжтой байхад анхаарч хууль эрх зүйн “Парламент 2.0 “Гурван төгөлдөршил”-ийн бодлогыг хэрэгжүүлэхээр санаачлан ажиллаж байна гэлээ. 


УИХ-аас хууль эрх зүйн шинэчлэлийг хийхээр 54 ажлын хэсэг байгуулагдаж, 18 ажлын хэсгийн дүгнэлтийг маргааш эхлэх намрын чуулганы хугацаанд хэлэлцэнэ. Ингэснээр Гурван төгөлдөршил бодлого бодитоор хэрэгжиж эхлэх юм. УИХ-д 5 нам, эвслийн төлөөлөл хангагдаж, жендэрийн тэгш байдал нь дэлхийн дундаж үзүүлэлт рүү дөхөж эхэлсэн нь манай энэ удаагийн 126 гишүүнтэй парламент нийгмийн олон салбарын дуу хоолойг шингээж чадсанаараа онцлог байна. Тодруулбал, нийт гишүүний 32 нь эмэгтэй, 81 нь анх удаа УИХ-д сонгогдсон салбар бүрийн төлөөлөл байгаа нь иргэдийн, бүлгийн эрх ашгийг хангахад томоохон хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт олон нийтэд байгаа юм. Тиймээс Гурван төгөлдөршил бодлогын хүрээнд төр, байгууллага төвтэй хуулиас хүн төв рүү шилжиж, хуулийн цаг хугацааны хоцрогдлыг арилган, орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэхээр УИХ ажиллаж эхэллээ.

Энэ удаагийн хэлэлцүүлэгт салбар бүрийн төлөөллийг урьж, оролцуулан санал авч, нээлттэй хэлэлцүүлж байна.


0
angry
0
care
2
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 17 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18