Р.Булгамаа: Н.Өнөрцэцэгийг шүүхдээ хүний эрхийг дордуулсан, хууль хэрэглээний хувьд бодитой шийдээгүй

Л.Бямбажав
2024/09/23

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар өнөөдөр/2024.09.23/ мэдээлэл хийлээ.

Энэ үеэр өмгөөлөгч Р.Булгамаа ярихдаа тэрбээр "Анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан Давж заалдах шатны шүүхэд Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгч нар гомдол гаргасан. Тухайлбал, Анхан шатны шүүхийн шийдэр хүний эрхийг дордуулсан хууль хэрэглээний хувьд бодитой шийдээгүй, Н.Өнөрцэцэгт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний нийгэмд учруулж байгаа хор хохирол зэргийг нарийвчлан тооцоолоогүй зэрэг тодорхой хууль зүйн үндэслэлүүд байгаа гэдэг үүднээс Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. 


Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэргийн талаарх мэдээллийг яагаад олон нийтэд тодорхой өгөхгүй байна вэ  гэсэн асуудал их анхаарал татаж байна. Тиймээс тодорхой хууль зүйн тайлбар хийх нь зөв гэж үзэж байна. Өнөөгийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийн оролцогч болох шүүгдэгч , хохирогч, гэрч бусад хэргийн оролцогч нарын тухайд хүний эрхийн зохицуулалтын асуудал учир дутагдалтай байдаг. Яагаад гэхээр тухайн шүүгдэж байгаа иргэний эрхийн асуудал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа  иргэд ямар эрхтэй, мөн хүний эрх талаасаа нийлээд хязгаарлагдмал зохицуулагдсан байдаг. Энэ нь гол төлөв улсын нууцтай холбоотой хэрэг дээр харагддаг. Тухайлбал, өнөөдөр мөрдөгдөж байгаа Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд улсын нууцтай холбоотой хэрэгт холбогдсон тохиолдолд тухайн хүнийг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар мөрдөн шалгах ажиллагааны нууцын баталгаа авдаг. Тийм учраас анхан шатны шүүх хуралд оролцож байгаа, мөрдөн шалгах ажиллагаанаас явж байгаа өмгөөлөгч нарын тухайд нууцын баталгаа дээр гарын үсэг зурсан учраас олон нийтэд чухам ямар асуудал дээр холбогдуулан шалгаж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд хязгаарлагдмал болдог.

 Үүнээс үүдэн тухайн хүний хувьд өөрийнхөө шалгагдаж байгаа асуудлаараа өмгөөлөгчөөрөө дамжуулан тодорхой мэдээллийг нийгэмд өгөхөд ч хязгаарлагдмал зохицуулалт байдаг.

 Монгол Улсад үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд анхнаасаа аль асуудлыг нээлттэй, аль асуудлыг хаалттай хийх боломжтой вэ гэдгийг шийдэх хууль зүйн гаргалгаа бий.

Шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийн үед Н.Өнөрцэцэг нээлттэй шүүлгэмээр байгаа тухайгаа олон нийтэд төдийгүй шүүхэд гарсан. Шүүхээс уг асуудлыг хаалттай хийх шийдвэр гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хүрээнд хөнгөн төрлийн гэмт хэргүүдийг нээлттэй, улсын нууцтай холбоотой гэмт хэргийг хаалттай шийдэх байдлаар тусгаарлах бүрэн боломжтой байсан. Энэ мэтчилэн асуудлаас хүний эрх зөрчигдөх, тодорхой мэдээллийг олж авах хязгаарлагдмал нөхцөл байдал үүсдэг. Хэрвээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн шалгах ажиллагааны нууцын асуудлын явцыг олон нийтэд тодорхой мэдээлэх юм бол өмгөөлөгчийн эрх зүйн байдал хөндөгдөх зэрэг ийм нөхцөл байдлаар уяж өгсөн нь өмгөөлөгч бас хүний эрхийг хамгаалах асуудалд тууштай ажиллах дээрээс нь өмгөөлөгч хууль зүйн баталгаатай байх зохицуулалт учир дутагдалтай нөхцөл байдлыг үүсгэдэг учраас өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөх боломж хуулийн хүрээнд хязгаарлагдмал байсан.

Н.Өнөрцэцэгийн зүгээс холбогдон шалгагдаж буй зарим зүйл дээр маргасан байр суурьтай байгаа учир өмгөөлөгч нараараа дамжуулан давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Мөн шүүхийн тойм нэг талын байр сууринаас агуулсан мэдээллийг олон нийтэд гаргасан нь өмгөөлөгч нарын зүгээс хууль зүйн үндэслэлгүй гэсэн байр суурьтай байна. 

Тухайлбал шүүхийн мэдээ буюу шүүхээс гаргасан тойм дээр эрүүгийн хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс саад учруулсан гэж тодорхойлж бичиж тэмдэглэсэн байдаг. Н.Өнөрцэцэгийн эрхийг хангуулахаар ажиллаж байсан Б.Баатарсайхан өмгөөлөгчийн тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буюу шүүхийн шүүх таслах ажиллагаанд өмгөөлөгч нарын зүгээс ямар нэгэн саад учруулаагүй гэдгийг та бүхэнд мэдээллээ. Анхан шатны шүүх хуралд Н.Өнөрцэцэг гурван өмгөөлөгчтэй байсан. Хөнгөн гэмт хэрэгт хууль зүйн тусалцаа үзүүлэхээр өмгөөлөгч Д.Оросоо гэрээ байгуулсан. Шүүхийн зүгээс “Та гурван өмгөөлөгчтэй байна, нэг өмгөөлөгч ирсэн тул бусдыгаа төлөөлөн өмгөөлөх, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх боломжтой” хэмээн үзсэн. Харамсалтай нь хэрэгтэй бүхэлд нь танилцаагүй өмгөөлөгчийн тухайд зөвхөн Эрүүгийн хуулийн 13.14 зүйл ангитай холбогдуулан хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгч бусад өмгөөлөгчөө орлож шүүх хуралдаанд хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тийм учраас Н.Өнөрцэцэг өмгөөлөгч нарынхаа хамт оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 Гэвч энэхүү хүсэлтийг нь  шүүх  “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хүний эрхийг дордуулсан шийдвэр байсан. Монгол Улсын Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн 47 зүйлд заасан  энэ зохицуулалтын хүрээнд иргэний гэм буруутай эсэхийг гурван шатны шүүхээр эцэслэн магадлан шийдвэр гаргадаг. Өнөөдөр  Н.Өнөрцэцэгийн холбогдсон хэргийн тухайд зөвхөн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан” гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 15 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 15 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 17 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 18 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 18 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр