ХЭҮК: Жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлын улмаас нас барж байна

Л.Бямбажав
Өчигдөр

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хийсэн мэдээлэлд агаар, орчны бохирдлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудлаар онцолсон.

Мэдээлэлд, агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болж байна.

Агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг, суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна.

Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд үүний 240 нь 0-5 хүртэлх насны хүүхэд байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдүүдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлш хэрэглээнээс шалтгаалж угаарын хийд хордох, угаартаж нас барах тохиолдол жил бүр өссөөр байна.

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн 7 жилийн хугацаанд бүртгэгдсэн угаарын цочмог хордлого нь 9009 тохиолдол бүртгэгдсэн.Тандалтын мэдээллээр 2017-2023 оны байдлаар 103 нас баралтын тохиолдол бүртгэгдсэн байна.

Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарт хаягдах тоос, тоосонцрын агууламжийг бууруулах тал дээр тодорхой хэмжээгээр ахиц гарсан хэдий ч түлшний түүхий эдийн чанарыг сайжруулах шаардлагатай байна.

Мөн угаарын бохирдлоос иргэд өөрсдийн болон үр хүүхэд, гэр бүлийнхний амь насыг хамгаалах, шахмал түлшийг стандартын дагуу хэрэглэх, аюулгүй байдлыг хангах, шахмал түлшний хэрэглээний талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сэрэмжлүүлэх, орон суужцуулах, дэд бүтцийг шийдвэрлэх ажлыг холбогдох албаныхан шат дараатай арга хэмжээг үр дүнтэй авч хэрэгжүүлэхийг зөвлөв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 32 минутын өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 18 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 21 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 22 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18