ИРГЭНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙ ЗҮГЭЭС ТАВЬСАН ШААРДЛАГЫН ХАРИУГ ӨГӨВ


УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм.

Энэхүү шаардлагад "Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 8-ны 28/ШШ/20170453 тоот шийдвэрээр "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр "Монголиан коппер корпорэйшн" ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.

Ийнхүү ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын ногоон нам, "Эвтэй Монгол" иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг 48 цагийн дотор цуцлахыг шаардаж байна. Хариу мэдэгдлээ бидний төлөөллийг хүлээн авч уулзаж бүх мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн өмнө ард түмэнд шууд өгнө үү" гэсэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан хүрэлцэн ирсэн төлөөлөлд хариу бичгийг гардуулж өгөөд "УИХ-аас өнгөрөгч гуравдугаар сард "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах тухай тогтоолыг баталсан. Саяхан УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд дээрх тогтоолын хэрэгжилтийг хангах асуудлыг сануулж, тогтоолыг нэн яаралтай хэрэгжүүлэх үүргийг Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн. Энэ дагуу өчигдөр Засгийн газар хуралдаж түүхэн шийдвэр гаргалаа. Энэ нь "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг Монгол Улсын нийт 3 сая иргэндээ эзэмшүүлэх шийдвэр юм. 2016 оноос хойш ард иргэд маань "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг цөөн хүний эзэмшилд очсонд санаа зовниж тус компанийн 49 хувийг иргэддээ эзэмшүүлэхийг уриалж байсан" гэлээ.

Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч "Бид маш их баяртай байна. Энэ жишиг шийдвэр болох ёстой. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар Байгалийн баялаг гагцхүү ард түмний мэдэлд байдаг тул "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн 49 хувийг ард түмэндээ хувьцаа хэлбэрээр өгөхөөр шийдвэрлэсэн нь үнэхээр зөв алхам байлаа. 1992 онд батлагдсан Үндсэн хууль хэр алсыг харсан хууль байсан гэдэг нь одоо нотлогдож байна. Энэ шийдвэрийг улс орон даяар түүхт өдөр хэмээн иргэд маань тэмдэглэн баярлаж байна. Цаашид Монгол Улсад бүртгэгдээд байгаа 20 гаруй стратегийн ордын 49 хувийг ард түмэндээ эзэмшүүлэхийг бид хүсч байна" гэж хэллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 7 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27