ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭГЭЭНИЙ АЖЛЫН ЯВЦ НИЙТ ДҮНГЭЭРЭЭ 54 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА


Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар 2017 онд нийслэлийн гол болон туслах 25 гудамжны 200 000 урт метр замд хучилтын хөндлөн болон дагуу хагаралын засварын ажил хийхээр төлөвлөж, өнөдрийн байдлаар бүрэн гүйцэтгэжээ.

Мөн гол болон туслах 84 гудамж, замд 25 000 ам метр нүхэн эвдрэлийн урсгал засварын ажлыг гүйцэтгэж, замын урсгал засвар заадас, нөхөөсний ажлыг 100 хувь дуусгасан байна.

Гүүрүүдийн болон борооны ус зайлуулах шугам хоолойн засварын ажил эхлээд 35 орчим хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар Энхтайваны гүүрийн 27 дугаар алгасал, хойд захын тулгуурыг засч, оврын хаалт байршуулах ажил хийж байна. Мөн Чингэлтэйн өргөн чөлөөний 18 у/м гүүрийн засварын ажил хийгдэж байна.

Гүүр, шугам хоолойн засварын ажил 9 дүгээр сарын 31 гэхэд бүрэн дуусна.

Замын хөдөлгөөн зохицуулах хэвтээ болон босоо тэмдэглэгээг Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний 6027 ам метр талбайд хийж, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэл тавигдсан Замын хөдөлгөөн зохицуулах тэмдэг заалтуудыг шинэчлэн угсарч, байрлуулах ажил 68 хувьтай явж байна.

Мөн Улсын их баяр наадмыг зохион байгуулах ажлын хүрээнд Замын хөдөлгөөнд оролцогчдод зориулан "Тусгайлан заасан мэдээлэх самбар"-ыг Монгол наадам цогцолборт 5, Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 12-ыг байрлуулахаас гадна дагуух замуудад нийт 164 тэмдэгт заалт байрлуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Замын тэмдэг, тэмдэглэгээний ажлын явц нийт дүнгээрээ 54 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ онд хэрэгжих зам барилгын ажлын 13 төслөөс БНХАУ-ын хөнгөлөлтэй зээлийн хүрээнд хэрэгжих 4 төслийн Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг сэргээн засах төслийн ажил эхлээд явж байна. ЗЦГ-ын ойролцоох гүүрэн гарц барих , Туул гол дээгүүр Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289,4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих төслийн зураг төслийн ажил хийгдэж байна. Хөгжлийн банкны санхүүжилтээр он дамжин хэрэгжиж буй Орбитын уулзвараас Толгойтын эцэс, Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3,6 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд хүрээнд Бага нарангаас Далангийн уулзвар хүртэл 1.7 км авто замын хучилтыг хийж, зорчих хэсгийг нээсэн. Өнөөдрөөс ПК1+400 - ПК+050/350м/ авто замын хөдөлгөөнийг 7 дугаар сарын 03-ны 23 цаг хүртэл хязгаарлаж, суурь болон өнгөн хэсгийн асфальтбетон хучилт хийж байна. Замын ажлыг "Тотал Инж" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалах саатал гарахгүй бол 2017 оны 10 дугаар сарын 30 гэхэд дуусна. Тус 3,6 км авто зам нь 23 метрийн өргөн, зорчих хэсгийн өргөн нь 14м, хоёр талдаа гурав гурван метр өргөн явган хүний замтай, борооны усны хаялага, 42 урт метр, 38 урт метр 2 том гүүр, гэрэлтүүлэгтэй байх юм.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжиж байгаа Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил хэвийн үргэлжилж байна.

Хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэгийн уулзвар хүртэлх 1км авто замын хучилтын ажлыг дуусгаж, цэвэрлэгээ, тохижилтын ажил хийж байна.

Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд 48-р сургуулийн хойно "Явган хүний гүүрэн гарц" барих ажлын гүйцэтгэгчээр ЗМЗ ХХК шалгарсан. Металл хийц бүхий "Явган хүний гүүрэн гарц"-ын урт нь 34м, өргөн нь 3м, цахилгаан болон явган шаттай байх юм. Гүүрийн барилга угсралтын ажил эхлээд явж байна. Авто замын ажил 10 дугаар сарын 31 хүртэл хийгдэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 7 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27