СЕХ-ООС УРИАЛГА ГАРГАЛАА


Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо 2017 оны долоодугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалт болох гэж байгаатай холбогдуулан иргэд сонгогчдод хандаж Уриалга гаргалаа.

УРИАЛГА

Монгол Улсын иргэд, сонгогчид оо !

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, шат шатны сонгуулийн байгууллагууд Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн ээлжит сонгуулийг 2017 оны 6 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулж явууллаа. Энэ удаагийн сонгуулиар сонгогчдын ирц өссөн нь төрийн тэргүүнээ сонгох эрхээ хэрэгжүүлэх манай иргэд сонгогчдын ухамсарт оролцоо харьцангуй өндөр байгааг харуулах баримт болж байна.

Төрийн тэргүүнээ сонгох сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгсөн нийт сонгогч иргэддээ Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо гүн талархлаа илэрхийлж байна. Гэвч 6 дугаар сарын 26-ны өдөр болсон сонгуулийн санал хураалтаар сонгуульд оролцож өрсөлдсөн гурван нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал авч чадаагүй тул Монгол Улсын Үндсэн хууль, Сонгуулийн тухай хуульд заасны дагуу хоёр дахь санал хураалтыг 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр явуулахаар Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооноос зарлаж, зохион байгуулалтын бэлтгэлийг ханган ажиллаж байна.

Монгол Улсын иргэн Та Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж, хөндлөнгийн нөлөөгүйгээр хүсэл зоригоо илэрхийлэн саналаа өгнө гэдэгт итгэж байна.

Сүүлийн үед олон нийтийн дунд сонгогчдийн сонголтоо хийх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой "цагаан хуудас буюу саналаа тэмдэглэхгүй байя" гэсэн хууль бус үйл ажиллагаа явагдаж байна.

Сонгуулийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгчийн хоёр дахь санал хураалтыг дуусталх хугацаанд сонгуулийн сурталчилгаа явуулахыг хориглосон бөгөөд сонгогч саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хөндлөнгөөс нөлөөлөх зорилготой хууль бус үйл ажиллагаа явуулбал Сонгуулийн тухай хуульд заасан хариуцлага хүлээдэг болохыг аливаа этгээдэд анхааруулж байна.

Эрхэм сонгогч Та бүхнийг хөндлөнгийн нөлөөгүйгээр өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь санал хураалтдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 7 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27