МОНГОЛ УЛСААС ИРАН УЛС РУУ МАХ ЭКСПОРТОЛЖ ЭХЭЛЛЭЭ


Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн" зорилтыг дэвшүүлж, энэ зорилтын хүрээнд Мах, сүүний анхдугаар аяныг улсын хэмжээнд зарлан хэрэгжүүлж байна. Мах, сүүний анхдугаар аяны хүрээнд өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн Монгол Улсаас Иран улс руу хонины мах экспортолж эхэллээ. Тодруулбал, "Eco food trading" ХХК, "Darkhan meat foods" ХХК хамтран Иран улс руу 4000 тонн мах экспортлох гэрээ байгуулан өнөөдөр эхний ачилтаа хийлээ.

Үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-ын дарга Т.Гантогтох, "Darkhan meat foods" ХХК-ийн захирал М.Энхбаатар, "Eco food trading" ХХК-ийн захирал А.Амирбек болон бусад албаны төлөөлөл оролцлоо.

Исламын Бүгд Найрамдах Иран Улсад монгол хонины махыг экспортлож эхэлснээр махны экспортын зах зээлийг өргөтгөж, мал аж ахуйн гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах юм. Мөн малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэдний амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах боломж бүрдэж байна. Нөгөө талаар мах боловсруулах салбарын өрсөлдөх чадварыг сайжруулах, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, экспортын орлогыг нэмэгдүүлэх юм.

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн "Өнөөдөр Монгол Улсаас Иран улс руу хонины мах экпортолж эхэллээ. "Eco food trading" ХХК, "Darkhan meat foods" ХХК хамтарч малчдын хөдөлмөр үнэлэх, Монгол Улсын эдийн засагт хувь нэмэр болох ажлын эхлэлийг тавилаа. Гэрээгээр Иран улсад нийлүүлэх 4000 тонн мах нь 250 мянган хонины мах юм. Манай улсын мал сүргийн бүтэц, эргэлтийг тооцоход жилд дунджаар 5 сая толгой бог мал буюу 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох бүрэн боломжтой. Энэхүү боломжийг бүрэн ашиглаж чадвал дэлхийн зах зээлд монгол махны чанарыг таниулж, үнэлэмж нэмэгдэхээс гадна малчид болон манай улсын эдийн засагт ихээхэн үр өгөөж авчрах юм" гэдгийг онцоллоо. Мөн "Мал эрүүлжүүлэх үндэсний хөтөлбөр маш чухал. Бүс нутгуудад малаа эрүүлжүүлбэл энэ мэт махны экспорт нэмэгдэх чухал ач холбогдолтой. "Мах маркет" ХХК 2000 тонн хонины мах экспортлохоор гэрээ байгуулсан. Тал бүрдээ төр засгийнхаа дэмжлэгийг зөв авч чадвал Монгол Улсын эдийн засагт өгөх үр өгөөж их байна. Энэ нь олон малчдыг баярлуулж байгаа үйл явдал" гэв.

"Darkhan meat foods" ХХК-ийн захирал М.Энхбаатар " Манай үйлдвэр нь нэг ээлжид 1500 бог мал, 350 бод мал нядлах, өдөрт 20 тонн махыг ангилж савлах хүчин чадалтай. Импортлогчийн захиалгын дагуу хонины махыг Ираны зах зээлийн стандартад нийцүүлэн бэлтгэн, ангилан савлаж байна. Шинэ Засгийн газар, ХХААХҮЯ, П.Сэргэлэн сайдын зүгээс монгол малыг эрүүлжүүлэх, махны экспортыг нэмэгдүүлэх зэрэг тулгамдаж байгаа асуудлуудад онцгой ач холбогдол өгч зоримог, хурдтай, хууль эрх зүйн хүрээнд шийдэж байгаад талархаж байна. Энэ эрчээрээ махны экспортыг дэмжиж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэл, уул уурхайн бус ХАА-н гаралтай бүтээгдэхүүний нөөцөө ашиглан орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 7 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27