ДЭЛХИЙН ЖАЗЗ ОД ЖEССЭ ДЭЙВИС МОНГОЛД ХОЁР ДАХЬ УДААГАА ТОГЛОНО


Нью-Орлеоноос гаралтай дэлхийн жазз од Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хамтлагтайгаа цуг Монголд хоёр дахь удаагаа ирж гайхамшигт жазз хөгжмийг толилуулах гэж байна. Тус квартет сүүлийн жилүүдэд Европ болон Азийн улс орнуудаар аялан тоглолт хийж, жазз хөгжмийг амжилттай сурталчлан таниулж яваа юм.

Энэхүү хамтлаг жазз стандарт болоод хожуу үеийн бипоп урсгал чиглэлээр гарамгай тоглодог. Мөн хамтлаг олон улсын бүрэлдэхүүнтэй гэдгээрээ онцлог бөгөөд гишүүд нь өнөө үеийн жазз хөгжмийн ертөнцөд өөрсдийн ур чадварыг улам бататган олонд танигдсаар байна.

Хамтлагийн контрабассчин Мартин Зенкерийн хувьд Монгол оронд жазз хөгжмийг хөгжүүлэн дэлгэрүүлэх GMUB төслийг 2014 оноос хойш амжилттай удирдаж байгаа юм. Жессэ Дэйвис Квартетийн бүрэлдэхүүн: Жессэ Дэйвис (АНУ) – Альт саксафон Пол Көрби (Шотланд) – Төгөлдөр хуур Мартин Зенкер (Герман) – Контрабасс Минчан Ким (Солонгос)– Бөмбөр Уг тоглолтонд мөн Монголын шинэ залуу The Jazz Train, Bluescoopers хамтлагууд оролцож өөрсдийн уран бүтээлийг хүргэх болно. Жаззын амьд домог Жессэ Дэйвис нь анх 11 настайдаа саксофон хөгжимтэй танилцсан цагаасаа хойш 40-өөд жил хөгжмөө тасралтгүй тоглож буй бөгөөд өдгөө олны хүндэлж хайрладаг хөгжимчдийн нэг болжээ.

Зураг

Тэрбээр өөрийн хамтлагийг удирдахын зэрэгцээ бусад алдартнуудтай цуг уран бүтээл туурвиж, аялан тоглолт хийдэг. Тэрбээр 1989 онд Филадельфи хотод болсон Down Beat хөгжмийн фестивалиас Шилдэг хөгжимчин шагналыг хүртэж байжээ. Түүний Монголд хийх хоёр дахь тоглолтыг энэ жил ЖаззЛаб хөгжмийн агентлаг маргааш буюу долдугаар сарын 4-нд ДБЭТ-т зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолт нь "Улаанбаатар - Олон Улсын Жазз Цуврал"-ын сүүлийн тоглолт бөгөөд төслийн хүрээнд олон улсын мэргэжлийн жазз хөгжимчдийг Монголд урин авчрах, амьд туршлага солилцох, мөн монголын шинэ залуу жазз уран бүтээлчдэд гадагш гарах үүд хаалгыг нээж өгөх зорилго бүхий ажлууд хийгдэж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 4 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 4 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 5 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 6 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 6 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 6 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 7 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 7 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 22 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 22 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 23 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27