Барагшууныг хууль бусаар хилээр гаргасаар одоо нөөцгүй болж байгаа талаарх мэдээллийг өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд 11 цагаас өгөх юм байна. Уг нь бол түүхий барагшууныг хилээр гаргахыг хуулиар хориглодог байна. Гэвч хууль бусаар, их хэмжээгээр гаргаж байгаа талаар Үндэсний үйлдвэрлэгчид мэдээлэл хийх аж. Түүхий барагшуун нь байгалийн тогтоцоос үүсдэг, тарьж ургуулж болдог нэн ховор ургамал бөгөөд манай улсад үндсэн нөөц байдаг ажээ. Тиймээс үүнийг хууль бусаар хилээр гаргасаар нөөцгүй болох эрсдэлд хүрч буй талаар баримттай мэдээлэл хүргэх ажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна