Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 20-25 градус, говь талын нутгаар 33-38 градус, бусад нутгаар 29-34 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 32-34 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 21 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна