Монголчууд бидний тав дахь Ерөнхийлөгчөө сонгох хугацаа 30 минутын дараа дуусгавар болох гэж байна.Санал хураалт улс даяар 22:00 цагт дуусна. СЕХ-ноос 23 цагт ирцийн мэдээг танилцуулах байгаа. Сануулахад 17 цагийн байдлаар сонгуулийн ирц 45.57 хувьтай байсан тэгэхээр энэ сонгуулийн ирц хүрэх бололтой.
Мөн СЕХ-ноос услын хэмжээнд авсан саналыг 22:00 цагаас хойш дэлгэцээр секунд тутамд харуулж, мэдээллэх юм байна. Тодруулбал, аймаг, нийслэлийн нийт 1983 санал авах байрнаас ирж буй дүнгийн мэдээллийг шууд дэлгэцээр дамжуулах аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна