Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн ирцийн мэдээллийг 12.00 цагийн байдлаар 21.3 хувьтай байгаа талаар мэдээллээ. Энэ нь өнгөрсөн онуудтай харьцуулахад ирц удаашралтай байгаа учраас аймаг, сум, дүүрэг, хорооны хэсгийн хороодыг сонгогчдын ирц дээр анхаарч ажиллахыг сануулсан байна. Мөн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг олон нийтэд сонгуульдаа идэвхтэй оролцохыг анхааруулж, сануулахыг хүсэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна