2803 АЛБА ХААГЧ ТАСРАЛТГҮЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭН АЖИЛЛАЖ БАЙНА


Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл, мэдээллийн төвийн дарга Н.Галбадрах

-Цагдаагийн алба хаагчид сонгуулийн үеэр хэрхэн ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага, алба хаагчид маань Цагдаагийн албаны тухай хууль, Сонгуулийн тухай хуульд заасан үүргийнхээ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг хамгаалах, сонгуулийн санал авах байруудыг хамгаалалтад авах, сонгуулийн сурталчилгаатай холбоотой зөрчлүүдийн талаарх гомдол, мэдээллийг шалган ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн нийслэлд байрлах 403 сонгуулийн санал авах хэсгийн хороодын байрны аюулгүй байдал, хамгаалалтад 1002 алба хаагчаас хоногт 501 алба хаагч, орон нутагт байрлах 1580 санал авах байрны хамгаалалтад 1801 алба хаагч, нийт 1983 санал авах байрны хамгаалалтад 2803 алба хаагч тасралтгүй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 406 хэрэг, зөрчил, маргааныг шалгаж шийдвэрлэн ажиллаж байна.

Үүний 279 нь нийслэлд, 127 нь орон нутагт бүртгэгдсэн. Эндээс 64.5 хувь буюу 262-ийг нь шийдвэрлэсэн, 78-ыг шүүхэд шижлүүлж, үлдсэн 144 гомдлыг хуулийн хугацаанд шалган шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Сонгуулийн тухай хуулийн 68, 70 дугаар зүйлүүдэд заасан зөрчлүүд голлон үйлдэгдэж байна. Тухайлбал, сонгуулийн сурталчилгааны материалыг урж тасдах, бусдыг гүтгэх, бэлэн мөнгө, эд зүйл тараах гэх мэт зөрчил гарч байгааг шалгаж байна.

-Сонгуультай холбоотойгоор өчигдөр Говь-Алтай аймагт үүссэн асуудлын талаар тайлбар өгнө үү?

-Цагдаагийн байгууллагаас өчигдөр өглөө буюу 2017.06.23-ны 09:00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна. Өчигдөр Говь-Алтай аймгийн Замын хяналтын цэг дээр үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагч "Тоёота-4 runer маркын 0308..." улсын дугаартай автомашиныг Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийг үндэслэн саатуулан шалгахад таван хайрцагт хийсэн их хэмжээний бэлэн мөнгө, сонгуулийн сурталчилгааны материал, CD зэргийг тээвэрлэж явсан нь илэрсэн. Энэхүү автомашин нь "Милл хаус" компанийн эзэмшлийнх бөгөөд тус компанийн захирлаар "Талх чихэр" ХК-ийг үүсгэн байгуулагч Х.Баттуулын эхнэр Н.Алтанцэцэг ажилладаг нь тогтоогдоод байна. Мөн тээвэрлэж явсан хүмүүс нь ямар эд зүйл авч яваагаа мэдэхгүй гэж тайлбарласан бөгөөд сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа явуулах эрхтэйг нь нотлох бичиг баримтгүй байсан нь тогтоогдоод байгаа тул цагдаагийн байгууллага Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу шалгаж байна.

-Цагдаагийн байгууллагыг "улстөржлөө, нэг талыг баримталж байна" гэсэн шүүмжлэл явж байна. Үүнд тайлбар өгнө үү?

-Цагдаагийн байгууллага аль ч сонгуулийн үйл ажиллагаанд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хуулийн дагуу ажилладаг. Бидэнд аль нэг нам эвсэл, улс төрийн хүчний талд үйлчилсэн зүйл байхгүй хууль тогтоомжид заасан үүргээ гүйцэтгэж өндөр ачаалалтай ажиллаж байгаа энэ үед зарим нэгэн улс төрийн хүчний зүгээс ийм агуулгатай мэдэгдэл гаргаж байгаад харамсаж байна. Цагдаагийн алба хаагчид ард түмнийхээ амар тайван байдлыг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэж байгаа юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 1 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 1 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 3 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 3 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 3 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 4 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 4 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 19 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 19 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 20 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27