Хотын захирагч С.Батболд энэ сарын 19-ны өдрийн Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн дээр холбогдох албан тушаалтнууд болон дүүргүүдийн засаг дарга нарт үүрэг өгсөн билээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болдох өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах, гадаа болон битүү талбайд худалдаа үйлчилгээний төв ажиллуулах зэрэг хуулиар хориглосон үйл ажиллагааг зогсоож, хяналт тавьж ажиллахыг үүрэгдсэн юм.
Иргэдийг сонгуульд оролцон саналаа өгөх боломжоор хангах зорилгоор сонгуулийн өдөрт таарсан өдрийг амралтын өдөр байхаар хуульчилсан байдаг. Сонгуулийн өдөр онцгой шаардлагаар ажиллах байгууллагууд ажилтнуудаа санал өгөх боломжоор хангах үүрэгтэй. Тиймээс нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй хүнс, барилгын материал, мод, модон материал, түүхий эд, техникийн захууд, томоохон худалдааны төвүүд ажиллахгүй юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна