ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН ШАЛГАЛТААР ХӨГЖЛИЙН БАНКИНД НОЦТОЙ ЗӨРЧЛҮҮД ИЛЭРЧЭЭ


Хөндлөнгийн аудитаар Хөгжлийн банкны 2011-2016 он хүртэлх санхүүгийн үйл ажиллагааг үнэлүүлэхэд дараах зөрчлүүд гарсан байна. Тус банкны гүйцэтгэх удирдлага үйл ажиллагаандаа ямар нэгэн бодлого барьдаггүй, санхүүгийн тайланд дотоод хяналт хийх, эрсдлийг үнэлэх, алдааг илрүүлэх чиг үүрэгтэй нэгж байгаагүй, санхүүгийн болон үйл ажиллагааны эрсдэлд улирал тутам шинжилгээ хийсэн дүгнэлт гаргадаггүй байсан байна. Засаглалын хувьд дээрх бүх алдаа завхарлыг шинэ удирдлагын баг ажлаа аваад 2016 оноос л засаж залруулж, шинэ бүтэц, үйл ажиллагааны дотоод хяналтыг олон улсын түвшинд хүргэсэн байна. Энэ талаар хөндлөнгийн аудитын тайланд дурьджээ.

Өмнөх удирдлага гадаад валютын ханшийн зөрүүнээс их хэмжээний алдагдал хүлээлээ гэж өөрсдийгөө өмөөрч суудаг ч эрсдлээс хамгаалах санхүүгийн хэрэгсэл огтхон ч ашигладаггүй байсныг хөндлөнгийн шалгалт илрүүлсэн байна. Тухайлбал дунд хугацааны евро өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан 580 сая долларын бондоос 286 тэрбум төгрөг, Японы иенийн Самурай бондоос 138.3 тэрбум төгрөгийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь 1 их наяд төгрөг буюу 1000 сургууль, цэцэрлэг барих мөнгийг салхинд хийсгэсэн байна. Гадаад валютын ханшийн эрсдлийг тооцоогүй, хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг сонгоогүй нь мэргэжлийн энэ том байгууллагын хувьд яах аргагүй том алдаа. Шинжилгээ хийсэн хугацаанд 8.3 тэрбум төгрөгийн алдагдалд хүргэсэн Еврогийн зээлд л алдагдлыг бууруулах зорилгоор санхүүгийн хэрэгслийг ашиглажээ. Бусад тохиолдолд Хөгжлийн банкнаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Товчхондоо валютын ханшийн хэлбэлзлийн улмаас Хөгжлийн банкнинд учрах эрсдлийг үнэлээгүй, хамгаалах санхүүгийн хэрэгслүүдийг сонгон авах боломжийг Судлаагүй, хүйтэн, хөндий, хүнийрхүү, мэргэжлийн бус хандсан нь өмнөх удирдлагын багийн алдаа юм.

Олгосон зээлийн хувьд Нэгдүгээрт, Хөгжлийн банкнаас 2012 онд батласан тогтоолын дагуу 1 аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ тухайн банкны зээлийн багцын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл 2012-2014 онд олгосон зээлийн хэмжээ 32-41 хувь болтлоо данхайсан, хэтэрсэн. Хоёрдугаарт, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 8.2-т зааснаар зээлийн шийдвэрийг тус банкны Актив, пассив хөрөнгийн удирдлагын газар болон Эрсдлийн газрын дүгнэлтийг үндэслэн Зээлийн хорооноос гаргана гэж заасан байдаг байна. Гэтэл 41 зээлийг дээрх газруудын зөвшөөрөлгүй олгосон нь хөндлөнгийн аудитаар тогтоогдсон байна. Үүнээс үзэхэд чоно борооноор гэгчээр хулгайгаар, хяналтгүй 41 зээл гаргажээ. Гуравдугаарт Хөгжлийн банк нь барьцаа хөрөнгийг хураан эзэмшихээс илүүтэйгээр зээлүүдийг дахин бүтцийн өөрчлөлтөд орсон буюу төлбөр хийх хугацааг сунгах, шинэ зээлийн нөхцлийг тохиролцох зэргээр зах зээлийн бус аргыг ашигладаг байсан байна. 2016 оны эцсээр Хөгжлийн банкны алдагдал 192 тэрбум төгрөг байсан бөгөөд зээлийн үнэ цэнийн бууралтын нөлөө өндөр байв. Тухайлбал зээлийн багцын 9 хувь нь үнэ цэнэ буурсан, 34 хувь хугацаа хэтэрсэн болон 49 хувь нь бүтцийн өөрчлөлтөд орсон зээл байна. Үнэ цэнийн бууралтад орсон зээлийн 35 хувьд эрсдэлийн сан байгуулсан бөгөөд, нийт гаргасан зээлийн 3 хувийг эзэлж байна. Нэг үгээр хэлбэл олгосон зээлийн 92 хувь нь асуудалтай байна гэсэн үг.

Түүнчлэн санхүүгийн үүсмэл хэрэгсэл ашигласан хэлцлээс ихээхэн алдагдал хүлээсэн байна. Тухайлбал, Хөгжлийн банк 2014 онд 31 сая евротой болсон. Үүнээс 21 сая еврогоор нь Худалдаа Хөгжлийн Банктай 2015 оны 3 дугаар сарын 3 хүртэл своп хэлэлцээр хийсэн байна. Гэсэн хэдий ч хэлцэл эцэслэх хугацаа 3 удаа хойшлогдож эцэст нь 2016 оны 1 дүгээр сарын 29-нд дуусгавар болжээ. Худалдаа Хөгжлийн Банктай хийсэн хэлцлээс 8 тэрбум 268 сая 860 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Түүнчлэн 2013 оны 8 дугаар сард Засгийн газраас Монгол улсын нүүрсний экспортыг дэмжих зорилгоор Хөгжлийн банк нь 2014 онд Эрдэнэс Монгол ХХК-д 170 тэрбум 595 сая төгрөгний зээлийг жилийн 4.25%-ийн хүүтэйгээр зам дэд бүтцийг худалдан авахад зориулж олгосон байна. Зээлийн эрсдэлийг Хөгжлийн банк үүрч 1 тэрбум 48 сая 984 мянган төгрөгийн алдагдал хүлээсэн байна.

Хөндлөнгийн аудитын шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг дүгнээд хэлэхэд өмнөх удирдлага, АН-ын засгийн үед Хөгжлийн банк гэдэг энэ их айлыг эзэнгүйдүүлж, үйл ажиллагааг нь доройтуулж, хууль журмыг уландаа гишгэж, тус намаас угшилтай компаниудыг мөнгөөр угжиж өмнөөс нь дааж давшгүй алдагдал хүлээлгэж иржээ. Яг л нөгөө эцэггүй хүүхэд шиг том толгойтой, бодлогогүй, хяналтгүй, стандарт бус үйл ажиллагаа явуулж байсан нь хөдлөшгүй баримтаар нотлогдсон нь энэ.

Эх сурвалж: www.DBM.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холимог тулаанч Б.Энх-Оргилд баяр хүргэлээ 13 цагийн өмнө
Бохир усны "Туул-1" коллекторын шугам угсралтын ажил үргэлжилж байна 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бодлого, төлөвлөлттэйгөөр ажлаа уялдуулж, утаанаас сална 15 цагийн өмнө
Монгол-Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тэмдэглэлээ 19 цагийн өмнө
ӨМӨЗО-нд цахимаар үнээ маллаж, хянадаг болжээ 20 цагийн өмнө
"Ханын материал орон сууцжуулах" төслийн газар чөлөөлөлтийн явц 98 хувьтай үргэлжилж байна 20 цагийн өмнө
Өнөөдөр Нийслэлд -10 градус хүйтэрч үдээс хойш цас орно 20 цагийн өмнө
Скай-ресорт руу өдөр бүр автобус үйлчилнэ Өчигдөр
Улаанбурханы нөхцөл байдлын мэдээ Өчигдөр
Нийслэлийн 2026 оны төсвийг баталлаа Өчигдөр
Ирэх долоо хоногт бага ангийг танхимаар дунд анги цахимаар орно Өчигдөр
Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг Өчигдөр
Н.Учрал: 18 сараар тэтгэврийн зээл авсан ахмадуудын зээлийн хугацааг 36 сар хүртэл сунгахаар ойлголцлоо Өчигдөр
Итали улстай аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа Өчигдөр
Р.Булгамаа: Амьдрал зохиож үзээгүй шүүгчид гэр бүл, хүүхдийн хувь заяаг дэнслэх нь юу л бол Өчигдөр
Хар өнгийн автомашин хүн мөргөөд зугтаажээ Өчигдөр
Зудын урьдчилсан төлөвөөс харахад мал өвөлжилт нийт нутгийн 4 хувьд нэн их, 17 хувьд их эрсдэлтэй гарчээ Өчигдөр
Монгол, Итали улстай боловсрол, соёлын салбарт хамтран ажиллана Өчигдөр
Нийслэлийн 182 сургуульд ариутгал халдваргүйжүүлэлт хийж эхэллээ Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд энэ онд 3933 нэгж талбай чөлөөлжээ Өчигдөр