СУРГАЛТ ДОРНОГОВЬ АЙМАГТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


Улсын их хурлаар шинэчлэн батлагдсан "Эрүүгийн хууль", "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай" болон "Зөрчлийн тухай хууль", Зөрчил шалган шийдвэрлэх тухай", "Прокурорын тухай хууль", "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай" хуулиуд ирэх 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэхтэй холбогдуулан уг хуулиудын үзэл баримтлал, шинэ зохицуулалтын талаар холбогдох хуулийн байгууллагын албан тушаалтнуудыг сургах, бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд явагдаж байгаа сургалт Дорноговь аймагт 3 дахь хоногтоо үргэлжилж байна. Сургалт энэ сарын 19-ний өдөр эхэлсэн бөгөөд сургалтыг Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн Хяналтын прокурор Д.Үүлэнахлан удирдан явуулж байгаа юм. Харин сургалтын баг бүрэлдэхүүнд Улсын Ерөнхий прокурорын газрын Дүн шинжилгээ, судалгаа, хяналт шалгалтын хэлтсийн хяналтын прокурор З.Сансарзолбоо, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах, Хууль сахиулахын их сургуулийн Хэвлэл, редакцийн хэлтсийн дарга С.Гантулга, Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн багш, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбаатар,Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, ахмад Я.Цэлмэн, Замын Цагдаагийн албаны Орон нутгийн хяналтын хэлтсийн ахлах зохицуулагч, цагдаагийн дэд хурандаа Б.Алтансүх, Замын цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн сургалтын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Гомбосүрэн нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг удирдан зохион байгуулж байна.Сургалт Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын хурлын зааланд болж байгаа бөгөөд сургалтанд тус аймгийн Засаг даргын тамгын газрынхууль, эрх зүйн хэлтэс, прокурорын газрын прокурорууд, прокурорын болон захиргааны чиг үүргийг хэрэгжүүлэхэд туслах ажилтнууд, тамгын хэлтсийндарга, Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын прокурор,туслах ажилтнууд, тус аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийншүүгчид, шүүгчийн туслахууд, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, шүүгчийн туслахууд, Цагдаагийн газар, Шийдвэр гүйцэтгэхалба, Шүүх шинжилгээний алба, Гадаадын харъяатын газрын албан хаагчид, Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын газар, Гаалийн газар, Байгаль орчны газрын улсын байцаагчид, Хилийн цэргийн ангийн алба хаагч, Хууль зүйн туслалцааны төвийнболон Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгчид зэрэг 160 гаруй ажилтан, албан хаагчид хамрагдаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 3 минутын өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 1 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 1 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 1 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 2 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 17 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 17 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 18 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27