ТӨРИЙН ЗАРИМ АЛБАН ХААГЧИД ПРОКУРОРЫН ХЯНАЛТАНД "УНАЖЭЭ"


Баянгол дүүргийн прокурорын газрын 2017 оны 02 дугаар улирлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус дүүргийн Засаг дарга, хороодын Засаг дарга, Цэргийн штаб, Бүртгэлийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс болон харьяа Цагдаагийн 1,2 дугаар хэлтэс, Замын цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтнуудын захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийгдэж байгаа эсэхийг 2016 оны сүүлийн хагас жил, 2017 оны эхний 1 дүгээр улирлын байдлаар шалгасан байна. Шалгалтын явцад эрх бүхий албан тушаалтнуудаас захиргааны хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсаннийт 6211 материалыг хянаж, давхардсан тоогоор 348 зөрчил илрүүлж, 1 захиргааны шийтгэврийг хүчингүй болгож, 4 захиргааны шийтгэвэрт өөрчлөлт оруулжээ. Баянгол дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд нь шалгалтанд хамрагдсан хугацаанд шийтгэврээр 276 иргэн, аж ахуй нэгж байгууллагыг 15.820.000 төгрөгөөр, торгуулийн хуудсаар 2398 иргэнийг 13.261.000 төгрөг торгож, 23695 литр архи, 244 литр шар айраг, 6 литр дарс, 232 хайрцаг 761 ширхэг тамхи зэргийг захиргааны журмаар хураан авсан байна.Цагдаагийн байгууллагын захиргааны журмаар хураан авсан эд зүйлийг Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлэх хүртэл бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах тал дээр хангалтгүй, зөвлөлийн ажилтан нь устгуулахаар ирүүлсэн эд зүйлийг цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан тоотын хэмжээнд эд зүйлийг хүлээн авдагаас шалтгаалж хураан авсан эд зүйл нь дутагдсан зөрчил илэрчээ.Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нараас 650 ширхэг 1.944.780 төгрөгний эд зүйл хураан авч,үүнээс 66 ширхэг 388.700 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг улсын орлого болгон, 29 аж ахуй нэгж байгууллага, хувь хүнд 9.890.000 төгрөгийн захиргааны шийтгэвэр оногдуулж хууль бус орлого 40.450 төгрөгний орлого хураан авсан байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нарын үйл ажиллагаанд ноцтой зөрчил илрээгүй бөгөөд харин захиргааны зөрчлийн материалжуулалт, нотлох ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй, нэгдсэн судалгаа байхгүй байжээ. Улсын бүртгэлийн байцаагч нар нь зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргасан огноо, утгыг тодорхой бичдэггүй /тодорхой бичсэн нэг ч тохиолдол гараагүй/, зөрчлийн тэмдэглэлд зөрчил гаргасан огноог бичдэггүйгээс захиргааны зөрчил гаргасан этгээдэд хариуцлага ногдуулах хугацааг зөв баримталсан эсэхийг шалгах боломжгүй, зөрчил гаргасан этгээдээр гарын үсэг зуруулаагүй, зөрчил гаргагчийн овог нэрийг бичээгүй зэрэг зөрчлийг нийтлэг гаргасан байна. Дүүрэг хороодын Засаг дарга нарын тухайд гэвэл хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүй, захиргааны арга хэмжээ огт аваагүй байжээ. Дээр дурьдсан зөрчлийг дахин гаргуулахгүй байх талаар тус прокурорын газраас шаардлага хүргүүлж, шалгалт хийсэн байгуулага бүрт сургалт, яриа таниулга хийсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 14 минутын өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 36 минутын өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 56 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 16 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26