МИНИЙ МОНГОЛ НААДАМ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТАНД УРЬЖЭЭ


ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн Монгол наадмыг сурталчлах, хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийг дэмжих, тэдэнтэй хамтран ажиллах зорилгоор наадмыг амжилттай сайн зохион байгуулсан байгууллага, иргэдийг урамшуулан алдаршуулах нь уралдааны зорилго юм.
Үндэсний их наадмыг зохион байгуулах комисс "МИНИЙ МОНГОЛ НААДАМ" уралдааны ялагчдыг шалгаруулна.
Уг уралдаанд хилийн чанадад буй иргэдийн холбоо, нийгэмлэг, иргэд оролцох боломжтой бөгөөд оролцогч бүр 2017 оны 6 дугаар сарын 30-ны дотор [email protected] болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2017 хаягаар бүртгүүлсэн байна.
"МИНИЙ МОНГОЛ НААДАМ" уралдааны ялагчийг шалгаруулж байр эзлүүлэхдээ дараах шалгуурыг баримтална.
1. Нийт оролцогчдын тоо 1-5 оноо
2. Тухайн орны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд нийтлэгдсэн, нэвтрүүлэгдсэн тоо 1-5 оноо
3. Жиргээ (Твитер)-нд авсан Re-tweet тоо 1-5 оноо
4. Нүүр номны (Фэйсбүүк) Like-ын тоо 1-5 оноо
5. Эрийн гурван наадмыг хамруулсан байдал 1-5 оноо
6. Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ 1-5 оноо
"МИНИЙ МОНГОЛ НААДАМ" зохион байгуулсан тайланг 2017 оны 07 дугаар сарын 20-ны дотор Монгол Улсын Гадаад харилцааны яамны [email protected] болон www.facebook.com/ Mongolian-Naadam-festival 2017 хаягаар цахим хэлбэрээр оруулах бөгөөд тайланд дараахь зүйлийг багтаасан байна.
Нийт оролцогчдын тоо болон Монгол үндэсний өв, соёлыг сурталчилсан арга хэмжээ мөн мэдээлэл, баримт, видео, фото, Зохион байгуулсан наадмын албан ёсны хөтөлбөр, зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн, холбоо барих хаяг, Санхүүгийн тайлан, зэргийг багтаасан байх болно.
Нэмж хэлэхэд тус наадмыг тухайн улс, хотод зохион байгуулах зардал, тайлан ирүүлэх зардлыг тухайн наадмыг зохион байгуулан уралдаанд оролцогчид өөрсдөө хариуцна.
Шагнал урамшуулалын хувьд "МИНИЙ МОНГОЛ НААДАМ"-ыг амжилттай зохион байгуулсан эхний 3 оролцогчийг шалгаруулан Үндэсний их наадмыг зохион байгуулах комиссоос шагнал гардуулах юм.


МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 12 минутын өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 34 минутын өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 54 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 16 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26