УСЫГ СОРУУЛЖ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЖ БАЙНА


Нийслэлийн нутаг дэвсгэрт их хэмжээний бороо орсны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдээс 53 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Үүнээс 15 дуудлагын дагуу гэр хорооллын айл өрхийн хашааны ус, автомашины гражын усыг Аврах анги 105, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн 150 гаруй албан хаагчид шуурхай арга хэмжээ авч соруулан ойр орчимд амьдарч байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллав.

Усанд автаж бэртэж гэмтсэн иргэн байхгүй болно.

Тухайлбал Баянгол дүүргийн 4-р хороо 28, 29-р байрны автомашины граж усанд автсан байсныг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид соруулж аюулгүй болгосон. Мөн дүүргийн 4-р хороо Голден парк 2 хотхоны 301-р байрны автомашины граж усанд автасныг нийслэлийн Аврах анги105-ын албан хаагчид соруулж ажиллалаа.

Түүнчлэн нийслэлийн Онцгой комиссын ус, цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгийн хуралдаан Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албаны даргын өрөөнд хуралдаж холбогдох гамшгаас хамгаалах албадад дараах үүрэг чиглэл өглөө.

- Үерийн үед ажиллах техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах

- Албад хариуцсан мэргэжилтэн, ангийн дарга нар шуурхай ажиллагаа, холбооны бэлэн байдлыг хангах

- Байгууллага бүр үер усны үед ажиллах гамшгаас хамгаалах салбар төлөвлөгөөг тодотгож, шуурхай штаб байгуулан ажиллах

- Улаанбаатар хотын Шуурхай удирдлага зохицуулалтын төв мэдээ мэдээллийг нэгтгэн, хүч хэрэгслийг шуурхай хуваарилан ажиллах

- Мэдээ мэдээлэл, сэрэмжлүүлгийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шуурхай хүргэх

- Хоол үйлдвэрлэл, хүнсний дэлгүүр усанд автсан тохиолдолд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эрүүл, аюулгүй байдлыг хангах гэсэн үүргүүдийг чиглэл болголоо гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 14 минутын өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 35 минутын өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 55 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 16 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26