ХОТЫН ДАРГА, М.САРНАЙ БҮСГҮЙН ХҮСЭЛ МӨРӨӨДЛИЙГ БИЕЛҮҮЛЭХЭЭР ГАЗАР ОЛГОЛОО


М.Сарнай хэмээх 37 настай бүсгүй өдгөө 36 хүүхдийн ээж. Тэрбээр өнөөдөр 5 ханатай гэртээ өөрийн 5 хүүхдээс гадна өргөж авсан 31 хүүхдээ хайраар дутаалгүй, хооллож ундлан, хүмүүжүүлж байна. Өөрийнх нь бага нас хогийн цэг дээр өнгөрч, амьдрал нь тийм дардан байгаагүй учраас хүүхэд бүрийг сургуульд сурч, дулаахан гэрт айдас хүйдэсгүй амьдраасай гэж хүсэхдээ аав ээж нь архины хамааралтай, амьдрал нь хүнд хүүхдүүдийг өргөн авч өсгөх болжээ.

Анх 11 жилийн өмнө өргөж авсан хүүхэд нь одоо 15 настай. Хүүхдүүд бүгд түүнийг "Том ээж" хэмээн дууддаг байна. Дэрсхэн олон хүүхдэд 5 ханатай жижиг гэр багадах нь мэдээж. "Том ээж"-ийн ганц хүсэл нь "Сарнай" хүүхдийн төвөө байгуулах. Тиймээс "Нэг хүн Нэг тоосго" аяныг санаачилжээ. Тус аяныг 25 дугаар суваг телевиз дэмжин ажиллаж байна.

Эх орны ирээдүй болсон олон хүүхдийг өсгөн хүмүүжүүлж буй М.Сарнайн хүсэл мөрөөдлийг биелүүлэхээр хотын дарга С.Батболд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд газар олголоо. Хүүхдийн төвөө барих газартай болсон М.Сарнай бүсгүй "Хүүхдүүд асрамжийн газар байх дургүй. Амьдрал нь хүнд учраас гэр орондоо ч очих дургүй байдаг. Саяхан манай 10 настай охиныг ээж нь ирээд авч явах гэсэн ч яваагүй. "Сарнай" хүүхдийн төвөө байгуулчихвал хүүхдүүд маань илүү сайхан орчинд амьдарна. Хүүхдийн төв, тоглоомын төв хүртэл байгуулахаар газар олгосон хотын даргад маш их баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Хотын дарга С.Батболд "Хүүхдүүдийн ирээдүйд буян хийж байгаа ийм иргэнээ бид дэмжинэ. М.Сарнайд сайхан сэтгэлтэй хүмүүс туслахаас гадна төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хүүхдийн төв барих газрыг шийдлээ. Жаргаж явах насандаа ийм ачаа үүрч явна гэдэг амар биш. Төр түмнийхээ дэмжлэгийг авч яваарай" хэмээгээд М.Сарнайтай хамтарч, хүүхдүүдийн ирээдүйд анхаарал хандуулан ажиллах үүргийг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын удирдлагад өглөө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 17 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 17 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 19 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр