ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД СУУХ ЗАЛУУЧУУДЫГ БҮРТГЭЖ БАЙНА


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Өдөрлөгийн үеэр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч "Эм Кэй Ай Ти" ("MKIT") сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэх бололцоог нэмэгдүүлэхээр "Мэдээллийн технологийн сургалтын төв"-д үнэ төлбөргүй суралцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С. Сүх-Очир "Тус төв нь нийслэлийн залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор компьютерын өргөн хэрэглээний программын сургалтаас гадна "JAVA" хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй явуулах юм. Мөн Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвөөр дамжуулан залуучуудыг сайн дурын ажилд уриалж, тусч соёлыг дэлгэрүүлж, нийгмийн сайн сайхны төлөө залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх зорилгоор "Нийслэлийн залуучуудын сайн дурын төв"-ийг нээн ажиллуулж байна. Манай төвд хандсанаар сайн дурын ажил хийсэн залуучуудыг мэдээллийн нэгдсэн санд бүртгэж, ажил хийсэн цагийг баталгаажуулан гэрчилгээ олгоно. Залуучууд сайн дурын ажил хийснээр тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, гадаад дотоодын их дээд сургуульд суралцах, төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ажилд ороход ажлын туршлага, давуу тал болох юм. Одоогийн байдлаар бид залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулах 50 гаруй төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллаж байна" гэлээ.

Сайн дурын үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд бидэнтэй холбогдон нийгмийн сайн сайхны төлөөх үйлст нэгдэхийг уриалж байна. Тус хөгжлийн төвд залуучуудын хобби клуб, бизнес инкубатор төв нээгдээд удаагүй байгаа тул дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар пэйж хуудаснаас авна уу. /https://www.facebook.com/Niisleliinzaluuchuud/?hc_ref=PAGES_TIMELINE&fref=nf/. Мөн мэдээллийн технологийн нарийн мэргэжлийн сургалтуудад үнэ төлбөргүй суралцахыг хүсвэл 70122999 дугаарт холбогдоорой гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 14 минутын өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 35 минутын өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 55 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 16 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26