НИЙТ СОНГОГЧДЫН 32 ХУВЬ ХЭНД САНАЛ ӨГӨХӨӨ ШИЙДЭЭГҮЙ БАЙНА


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан нэр дэвшигчдийн болон намын рейтенг тодорхойлох зорилгоор Стратеги академаас иргэдийн дунд анкетийн аргаар судалгаа явуулжээ. Судалгааны дүнг тус академийн дэд захирал Ц.Заяхүү, менежер М.Оргил нар өнөөдөр танилцууллаа. Судалгааг энэ сарын 5-наас 12-ны хооронд зохион байгуулахдаа нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг, 96 сумын 12750 хүнийг хамруулсан байна. Улс төрийн аль намыг дэмжиж байна вэ гэсэн асуултад нийслэлд судалгаанд оролцогчдын 28.5 хувь нь Монгол Ардын Нам, 22.3 хувь нь АН, 6.5 хувь нь МАХН, 42.8 хувь нь аль ч намыг дэмждэггүй хэмээн хариулжээ. Харин орон нутагт 38.7 хувь нь Монгол Ардын Нам, 26.7 хувь нь АН, 8.1 хувь нь МАХН-ыг дэмждэг гэсэн бол 26.5 хувь нь нам бус гэж хариулсан байна. Эдгээр дүн мэдээг нэгтгэвэл улсын хэмжээнд 33.6 хувь нь Монгол Ардын Нам, 24.5 хувь нь АН, 7.3 хувь нь МАХН-ыг дэмжиж байна.

Судалгаанд оролцогчдын 29.3 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчид Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболдыг дэмжиж байгаа бол 22.8 хувь нь Х.Баттулга, 15 хувь нь С.Ганбаатарт санал өгнө гэсэн байна. Харин дийлэнх буюу 32.8 хувь нь аль нэр дэвшигчид саналаа өгөхөө шийдээгүй гэжээ. Аль намын нэр дэвшигчийг дэмжиж байгааг нийслэл болон орон нутагт гэж ангилахад аль алинд нь Монгол Ардын Намаас нэр дэвшигч Миеэгомбын Энхболд тэргүүлсэн байна.

Судалгаанд оролцогчдоос хэрэв маргааш сонгууль болбол та саналаа өгөх үү гэж асуухад 78.7 хувь нь "тийм" гэж хариулсан байна. Мөн тэд Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны дотоод нөхцөл байдлыг судалж шийдвэр гарган ажилладаг, туршлагатай, зарчимч, тууштай, мэдлэг боловсролтой хүн байх ёстой гэсэн байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 11 минутын өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 32 минутын өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 52 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 16 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26