МАЛЫН ЧАНАР САЙЖРУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ


1990 оноос хойш малын чанар, үүлдэр угсааг сайжруулах ажил орхигдсон. Монгол Улсын Засгийн газраас сүүлийн 27 жилд хийж амжаагүй малын чанар сайжруулах чиглэлээр бодит алхам хийж эхэллээ. Тодруулбал Монгол Улсын мал сүүлийн жилүүдэд тогтвортой нэмэгдэж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Малын тооны өсөлт эдийн засгийн өсөлтөд таатай үр дагаврыг гаргаж байгаа хэдий ч, тогтвортой хөгжихөд малын чанарыг сайжруулах, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газраас "Мах, сүүний анхдугаар аян"-ыг хэрэгжүүлж эхэлсэн. Тус аяны хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 2017 оныг "Малын чанарыг сайжруулах жил" болгон, махны болон нарийн ноосны чиглэлийн, дэлхийн шилдэг үүлдрийн хонь импортлон /2017.06.17/ Монгол Улсын малын генефондыг арвижуулж байна. Энэ удаа Франц улсаас суффолк, беричон душер, романов, меринос үүлдрийн 657 хонийг авчирлаа.

Махны, түргэн өсөлттэй хонь болох суффольк, бэришон зэрэг хонь нь эдийн засгийн хувьд үр ашигтай, гадаад зах зээлд мах нийлүүлэхэд хэрэглэгчдэд танил болсон бүтээгдэхүүн юм. Сүүлийн жилүүдэд зарим малчид Монгол хониндоо махны чиглэлийн дээрх үүлдрийн хониор хээлтүүлэн хавар гарсан хургаа бэлчээрээр нь маллаж, намар нь махны хэрэгцээнд борлуулж ажлаа хэмнэж, ашгаа нэмэгдүүлсэн туршлага ч байна.

Мөн ихэр төл өгдөг романов үүлдрийн хонь төллөх бүрдээ 2 ба түүнээс олон төл гаргадаг. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг романов эм хониндоо суффольк хуцыг тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл аван хавар гарсан хургаа намар нь 60-аас дээш кг амьдын жинтэй болгон зах зээлд нийлүүлж, малаас авах ашгаа өсгөж байна. Говьсүмбэр аймагт өсгөж байсан Сүмбэр хонины чанарыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулж, тун удахгүй кракуль хонь импортлон цөм сүрэгтэй болох бэлтгэл ажил хангагджээ.

"Малын чанар сайжруулах" ажлын хүрээнд Монгол малынхаа чанарыг сайжруулах ажлыг ч зохион байгуулж, хуулиа шинэчлэн баталж, богийн хээлтүүлэгчийн чанарыг дээшлүүлэх зэрэг ажлыг хийж байна.

Дэлхийн шилдэг үүлдрийн хонь хүлээн авах энэхүү ажиллагаанд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, тус яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Л. Чой- Иш, Мал эмнэлэг үржлийн газрын дарга П.Ганхуяг, малын эмч, зоотехникч, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч, бусад албаны хүмүүс оролцсон юм. Малчид, мэргэжилтэн, эрдэмтэд маань өнөөдөр импортолсон 650 гаруй үржлийн хонийг хүлээн авах ажиллагааг хараад "Малын чанар сайжруулах ажилд манай улсад сүүлийн 25 жил хийгээгүй ажлаа хийж эхэллээ" гэж онцолж байв.

Хонины ашиг шимийг харьцуулбал:

Үүлдэр угсаа

Эр хонины амьдын дундаж жин кг-аар

Эм хонины амьдын дундаж жин кг-аар

Жингийн хоногийн дундаж нэмэгдэл грамм- аар

Ноосны гарц

Кг-аар

5-6 сартай хурганы амьдыг жин кг–аар

100 эхээс төл авах байдал

Ихэрлэх магадлал

Хувиар

Монгол Халх үүлдэр

60,4

48,3

-

1,5

30-35

80

9

Суффолк,

120-140

70-90

390

4-5

50-60

Беричон душер,

100-140

70-90

341

4-5

-

160-180

Романов

58-90

60-70

-

4,5

-

-

100

Меринос

130

80

-

4,5-6,6

-

-

80


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ухаалаг камерын системийг найман чиглэлээр ашиглаж байна 8 минутын өмнө
"Эмнэлгийн тусламжийн бодлого чиглэл, өнөөгийн байдал" сэдэвт хурал боллоо 22 минутын өмнө
“Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо 37 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 46 минутын өмнө
“Нипах вирусийн улмаас Энэтхэгээс ирэх зорчигчдын эрүүл мэндийн хяналтыг чангатгав 1 цагийн өмнө
Нийслэлд -15 градус хүйтэн, ялимгүй цас орно 1 цагийн өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө 17 цагийн өмнө
Сар шинийн баярыг угтан бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна 18 цагийн өмнө
“Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хугацаа, олгох журам”-д өөрчлөлт орууллаа 18 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 18 цагийн өмнө
Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно 19 цагийн өмнө
Эмч, багш нар шаардлагаас-ажил хаялт хүртэл зарлан байж нэмүүлсэн цалингаа авч чадахгүй байна гэв 20 цагийн өмнө
12 улсын 78 иргэнийг Монгол Улсаас албадан гаргажээ 20 цагийн өмнө
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай 21 цагийн өмнө
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгджээ 21 цагийн өмнө
Монголын эдийн засгийн гагнаас нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн Гангийн үйлдвэр болно 22 цагийн өмнө
Б.Эрдэнэсүхэд холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно 23 цагийн өмнө
С.Бямбацогт: Үйлдвэр барьдаг, үйлдвэрлэгчээ дэмждэг улс хөгжлөөрөө тэргүүлдэг Өчигдөр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр нийт нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна Өчигдөр