ХОСГҮЙ ҮНЭТ БУРХАН ДЭЭРЭМДСЭН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРЬЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид их хэмжээний хохиролтой дээрэмдэх гэмт хэргийг мэргэжлийн өндөр ур чадвар гарган илрүүллээ.

Хэнтий аймгийн Чингис хотод оршин суух иргэн Г-ийн гэрт үл таних хоёр хүн дайран орж, гэрийн эздийг айлган сүрдүүлж, XV-XVI зууны үед хамаарах хосгүй үнэт "Сармагчин дүртэй бурхан"-ыг дээрэмдэн авч явсан байна. Уг хэргийг 1987-1990 онд төрсөн, Улаанбаатар хотод оршин суух хаягтай Н, Э, А нар бүлэглэн үйлдсэн болохыг цагдаагийн алба хаагчид хамтран шуурхай илрүүлж, холбогдох ажиллагааг хийж байна.

Энэхүү бурхынг ганеш гэж нэрлэдэг бөгөөд эд баялаг, аз жаргал, амжилт авч ирдэг заан толгойт бурханы хувилгаан бичин дүрт бурхан аж. Хохирогч Г-ийн гэр бүлийнхэн уг бурханыг 400 гаруй жилийн өмнөөс удам дамжин шүтэж ирсэн талаараа мэдүүлжээ.

Сэжигтэн Н, Э, А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт шалгаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 10 минутын өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 32 минутын өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 52 минутын өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 1 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 16 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 16 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв 17 цагийн өмнө
Сурагчдын улирлын амралтын хуваарь 22 цагийн өмнө
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ 23 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна Өчигдөр
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ Өчигдөр
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо Өчигдөр
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд Өчигдөр
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27
Нийслэлийн иргэд Хотын дарга Б.Пүрэвдагвад талархалтай байна 2026/07/27
Өнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/07/27
Замын мөнгө замдаа хүрдэг үү? 2026/07/26
Дэлхийн өвийн жагсаалтад “Анхны төрт улсын дурсгал”-ыг бүртгүүллээ 2026/07/26