Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмжийг санал авах байранд хүргүүлэх ажлыг төлөвлөгөө, хуваарийн дагуу энэ сарын 14-нөөс эхлүүлсэн байна.
Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл аймгийн сонгуулийн хороодын төлөөлөлд сонгуулийн саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг 14-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг санал авах байранд тагнуулын байгууллагын хяналттай, цагдаагийн хамгаалалттай хүргэж өгсөн тухай СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна