МОНГОЛ ОЛЛЕ ЯВГАН АЯЛЛЫН ЗАМЫН НЭЭЛТЭД СОЛОНГОС УЛСААС 300 ГАРУЙ ХҮН ИРНЭ


Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Жежу хотын Аялал жуулчлалын газар, "Жежу Олле" нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд олле стандартын дагуу явган аяллын чиглэл тогтоон, тэмдэгжүүлэх ажлыг өнгөрсөн жилийн 6 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Олле гэдэг нь Жежүгийн эртний аялгаар "гудамж талбайгаас гэрийн хашаа хүртэлх нарийхан зам" гэсэн утгатай үг бөгөөд БНСУ-д 2006 оноос хойш Чежу арлыг тойрсон 26 курс, 425 км явган аяллын чиглэлийг тэмдэгжүүлсэн байдаг аж. Олле явган аяллын чиглэл нь Солонгос улсад хурдан хугацаанд хөгжиж, олон хүний алхах дуртай зам болсон бөгөөд зам дагуух тэмдэг, тэмдэглэгээ нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй материалуудаар хийгддэг. Оллэ стандартын дагуу тэмдэглэгээ хийхдээ зам дагуу шар, цэнхэр өнгийн тууз бүхий нарийхан шон хатгаж, тэмдэглэгээ тавих бөгөөд зөвхөн эхлэл, төгсгөл цэг дээр мэдээллийн самбарууд байрлана. Үүнээс гадна Оллэгийн үндсэн бэлгэ тэмдэг болох морь хэлбэртэй кансейг чиглэл заасан тэмдэг болгон ашигладаг. Оллэ явган аяллын замд байгалийн өнгө үзэмжийг өөрчлөх сандал, амрах цэгүүд зэрэг тохижилт хийдэггүй бөгөөд энэ нь хүмүүс алхахдаа байгальд ямар нэгэн ул мөр үлдээх ёсгүй гэдгийг илтгэх аж.

Явган аяллын замаар алхаж байгаа хүн орон нутгийн иргэдийн аж амьдралтай танилцаж, иргэдийн аж амьдралд бодит хувь нэмэр оруулах шаардлагатай гэж үздэг нь Оллэ стандартын гол онцлог. Жишээлбэл. Богд ууланд алхах хүмүүс аялалд гарахаас өмнө Хонхорт байрлах дэлгүүрүүдээс тодорхой хэмжээний худалдан авалт хийж, орон нутагт орлого оруулдаг. Энэ нь "аялагчид зөвхөн гоё байгальтай газраар алхах дуртай байдаг" гэсэн дэлхий нийтийн нийтлэг хандлагыг өөрчилж, НИТАЖ-ыг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна.

Өмнө Япон улсад нээгдсэн. Монгол улс олле явган аяллын стандартын замтай гурав дахь орон болж байгаа ба Горхи Тэрэлжийн БЦГ, Богд уулын ДЦГ-т тус бүр нэг нэг чиглэлийг тогтоож, тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах ажлыг эхлүүлсэн байна. 06 дугаар сарын 18, 19-нд Монгол Олле явган аяллын чиглэл нь нээгдэж, хүмүүс алхах ба зөвхөн нээлтийн арга хэмжээнд зориулж Солонгос улсаас 300 гаруй хүн ирж байна. Цаашид зөвхөн энэ замаар алхахаар Солонгос улсаас олон тооны жуулчид ирэх бөгөөд Монголчуудын хувьд мөн адил алхах дуртай газруудын нэг болно гэдэгт итгэлтэй байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 17 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 17 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 19 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 20 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 20 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр