Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нүүрсний "мафи"-тай тэмцэнэ гэж зургаан сарын өмнө ярьж байсан нь хэрэгжиж эхлэв үү?

Л.Бямбажав
2022/10/28

Энэ долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар олон жил улстөрчдийн дунд яригдах болсон нүүрсний хулгайг ил тод болгох шийдвэрийг гаргасан нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон явдал байв. 

Онцгой дэглэм тогтоосон хугацаанд "Оффтэйк гэрээнүүдийг арваннэгдүгээр сардаа багтаан Засгийн газар холбогдох нууцын бичиг баримтаас гаргаж, олон нийтэд ил болгох аж. Энэ хүрээнд Бүрэн эрхт төлөөлөгч томилогдож очин уг компанийн үйл ажиллагаанд үнэлэлт өгөх олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгайг болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно" гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдсэн. 

Өчигдрөөс эхлэн Эрдэнэс Тавантолгойд Бүрэн эрхт төлөөлөгчөөр очсон Сангийн яамны ТНБД Ж.Ганбатад тус ХК-ийн бүх эрхийг шилжүүлж өгсөн. 

Засгийн газрын дээрх шийдвэр нь гэв гэнэт өчигдөр гаргасан шийдвэр үү гэвэл үгүй юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч дөрөвдүгээр сард олон нийтэд мэдээлэл хийх үеэрээ нүүрсний хулгайн асуудлаар ажлын хэсэг байгуулсан гэж хэлж байв. Тодруулбал, Ерөнхий сайд энэ тухай  "Эрдэнэс Монгол компанитай холбоотой асуудлыг гаргаж тавина. Тус компанитай холбоотой олон охин компани бий бөгөөд тус бүрд нь төлөөлөн удирдах зөвлөл байгаа. Тэнд төрөөс гадуур хяналтгүй маш их хэмжээний мөнгө тэнд эргэлдэж байна. Х.Нямбаатар сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч байгаа. Тавантолгойн хувьд сүүлийн 17-20 жилийн хугацаанд нүүрс зарахдаа тонн тутамд 60-70 орчим ам.долларыг завшиж байсан бүлгийг илрүүлэх ажлын хэсэг байгуулагдсан. Энэ далд эдийн засаг цэгцлэхэд Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэхээр байгаа юм. Тухайн газарт олон автомашин бий. Автомашинд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс эхлээд нэр бүхий гишүүд холбогдсон. Цаана нь нөлөө бүхий том лидерүүд байгаа" хэмээн хэлснээр хагас жилийн дараа ийнхүү “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэм тогтоосон нь учиртай.  

Түүнчлэн өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Монгол Улсын хилээр 2 сая тонн нүүрс хулгайгаар гарсан байна. Өмнө нь шалгаад гарч ирдэггүй байсан. Хоосон машин орж ирсэн, хоосон машин гарсан гэж бүртгэгддэг. Хэдэн мянган хоосон машин Монгол Улсын хилээр ороод гарсан бүртгэлтэй. Нэг чиргүүлтэй нүүрс гарсан гэж бүртгэгдсэн хэрнээ хоёр чиргүүл чирээд гарчихсан байна.  Хоёр дахь чиргүүл нь бүртгэлгүй нүүрстэй гардаг. Үүнтэй үндсэндээ манай тээвэрчид холбоотой л байгаа. Хил, гаалийнхантай оролцож л хийсэн байх. Иймэрхүү зүйлд салбарынхан хяналтаа сайн тавиарай” гэж хэлсэн нь мөн л анхаарал татна. 

2 сая тонн гэдэг бол 200 сая ам доллар буюу 600 тэрбумын хулгай юм. 

Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ сарын 5-ны өдрийн Засгийн газрын хуралдааны дараа "...Бид бүгдээрээ валютын нөөцөд санаа зовж байгаа. Статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээний валют орж ирж байна уу гэхээр үгүй байна. 1.8 тэрбум ам.долларын нүүрс экспортолсон мөртлөө 500-600 сая ам.доллар орж ирсэн байх жишээтэй".

Тиймээс Монгол Улсаас экспортод гарч буй нүүрсний нөхцөл байдлыг ил тод болгож цахимжуулах, цэгцлэх арга хэмжээг авах Засгийн газрын тогтоол гарсан. Түүгээр валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд нүүрсээ хилийн үнээр зардаг байх буюу  бүх гэрээг цахимжуулж, гэрээний дагуу бүгдийг хилээр экспортолно гэсэн үг. 


3
angry
0
care
0
haha
16
liked
0
love
1
sad
4
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18