Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарыг сайдаар томилох уу?

Л.Бямбажав
Өчигдөр

Шинээр томилох сайд нарын асуудлыг ирэх оны төсвийн төслийг УИХ-аар баталсны дараа буюу арваннэгдүгээр сарын 15-наас хойш хэлэлцэхээр МАН шийдвэрлэсэн байв. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас хамаарч томилгоог яаравчлахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр  өглөө 09:30 цагт хуралдаж, дээрх асуудлыг хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. 

Энэ тухай зараа Удирдах зөвлөлийн гишүүддээ өчигдөр орой 19 цагийн үед мэдээлсэн. Ингэхдээ хэлэлцэх асуудлаа урьдчилан танилцуулаагүй бөгөөд өглөөний хуралдаанаар асуудлыг танилцуулна гэж хэлжээ. 

Ямартай ч  ХХААХҮ-ийн дэд сайдын томилгоог хэлэлцэх нь тодорхой. Тус яамны дэд сайдаар сарын өмнө томилогдсон Ж.Бат-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар цагдан хоригдож буй. Иймд орны хүнийг нь шинээр томилох нөхцөл үүссэн. 

Дараагийн хэлэлцэх асуудал ХНХ-ын сайд болон Боомт хариуцсан сайдын нэрийг Удирдах зөвлөлийн хурлаар оруулах байх гэж гишүүд нь таамаглаж байна. Сүүлийн үед УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан нар үй зайгүй ойр байгаа. Тиймдээ ч Ц.Даваасүрэн гишүүн УИХ-ын чуулганы хуралдаан бүрээр  Засгийн газрын эсрэг хатуухан үг чулуудах болсон. Энэ нь  ч магадгүй зорилготой бөгөөд  Т.Аюурсайханыг сайдад томилуулах гэсэн санаархал байхыг үгүйсгэхгүй юм. Мэдээж энэ их шүүмжлэлийнхээ араас Ц.Даваасүрэн гишүүн өөрөө сайд болвол муухай харагдана.  

Өнгөрөгч наймдугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж, чанга орилсон түүнд зөвхөн зориулж нэгэн сайдын суудал өгсөн нь Олимп нийтийн биеийн тамир, спортын сайд байв. Үүнтэй адил УИХ-ын гишүүн  Ц.Даваасүрэнг сайд болгохгүй юм гэхэд түүнтэй хамгийн ойр буй Т.Аюурсайханд ХНХ-ын сайдын суудлыг өгөхийг үгүйсгэхгүй юм.

 УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн УЗ-ийн өнөөдрийн хуралд оролцохгүй, хөдөө томилолтоор явна гэж  хэлжээ. 

Өчигдөр УИХ-ын чуулганы дундуур УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан Ерөнхийлөгчтэй уулзжээ. Дараа нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мөн Ерөнхийлөгчтэй уулзсан нь МАН-ын бүлгийн гишүүдийн анхаарлыг татаж байгаа юм. Улмаар Удирдах зөвлөлийн хуралдааныг шуурхай зарлаж, хэлэлцэх асуудлаа ч тас нуусан нь бас л учиртай. 

Уг нь ХНХ-ын сайдад эмэгтэй гишүүний квот яригдах учиртай. Гүйцэтгэх түвшинд эмэгтэйчүүд маш сайн ажиллаж, өрхийн түвшинд ачааны хүндийг эмэгтэйчүүд үүрч байгаа ч шийдвэр гаргах түвшинд эрчүүдийн засаглал ноёрхсоор байна. Хүн амынх нь 50-иас илүү хувь эмэгтэйчүүд байтал ард түмний төлөөллийн байгууллага УИХ-д эмэгтэйчүүдийн нэр дэвших квот 25 хувь. Харин Засгийн гишүүдийн 15-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх квот бий.  Хэрэв энэ квотоороо явбал шинэ сайдад эмэгтэй гишүүнийг  томилно гэсэн үг. Ямартай ч  жендерийн мэдрэмжтэй Засгийн газар байх эсэх нь ХНХ-ын сайдын томилгооноос харагдах нь лавтай. 

Дараагийн шинээр томилох сайдад Ж.Мөнхбатын нэр хүчтэй яригдаж байна. Түүнд боомтын асуудлыг хариуцуулахаар тохироо хийсэн гэх. Тэрбээр өмнө нь сайдын асуудалд "Надад өмнө нь хэд хэдэн яамны сайд болох санал ирж байсан. Би тухай бүрт нь татгалзаж байсан. Би сайд болохгүй" гэж хоёрхон сарын өмнө хэлж байсан. Түүний энэхүү байр суурь нь  өөрчлөгдсөн эсэхийг харах л үлдлээ. 

 


1
angry
0
care
5
haha
1
liked
1
love
5
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 7 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 11 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18