Гарын эрүүл ахуйг хангах нөхцөлийг бүрдүүлцгээе!

Ц.Цэрэнбадам
2022/10/12

Жил бүр 272 сая хүүхэд суулгалт өвчниий улмаас хичээлээ тасладаг байна.  Гарын эрүүл ахуйг хангах нөхцлийг бүрдүүлэх нь хүн амын эрүүл мэнд , боловсрол, улс орны эдийн засаг, нийгмийн тэгш байдлыг нэмэгдүүлдэг чухал ач холбогдолтой. Энэ ч үүднээс 2008 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн аравдугаар сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” хэмээн тунхагласан. 

Энэ жилийн тухайд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс энэ өдрийг тохиолдуулан "Гарын эрүүл ахуйг хангах нөхцлийг бүрдүүлье!" гэсэн урилгыг дэвшүүлээд байна. 

Жил бүрийн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь дэлхийн сая сая хүмүүсийг гараа савандаж угаахыг уриалсан томоохон компанит ажил болдог бөгөөд гараа савандаж угаах нь нийт хүн ам, ялангуяа бага насны хүүхдийг суулгалт болон амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн, хүн бүрийн хийж чадах хялбар арга гэдгийг ойлгуулахад чиглэдэг.    Хүний эрүүл мэндэд нөлөөлөх олон хүчин зүйлүүдээс амьдралын хэв маяг 50-70 хувийг эзэлдэг болохыг ДЭМБ-аас тогтоосон байдаг. Эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж, гараа тогтмол, савандаж угаах дадлыг хэвшүүлэх нь эрүүл мэндээ  хамгаалахад  оруулж буй том хувь нэмэр юм. 

Гараа савандаж угаахад 3.35 ам доллар зарцуулж байгаа нь ариун цэврийн байгууламжийг сайжруулахад зарцуулж буй 11 ам доллар, усан хангамжид зарцуулж буй 200 ам доллар, дархлаажуулалтад зарцуулж буй мянга мянга ам доллартой ижил хэмжээний эрүүл мэндийн үр ашгийг үзүүлдэг байна.

НҮБ-ын Хүүхдийн сан, АНУ-ын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс гараа 20 секундийн хугацаанд угаах шаардлагатай гэж зөвлөсөн байдаг бол ДЭМБ-аас 20 секунд нь зөвхөн гараа савандаж угаах хугацааг хэлж байгаа бөгөөд харин 40-60 секундийн хугацаанд угаах нь гараа усаар зайлах, савандаж угаах, дараа нь зайлах, хатаах гэсэн үе шатуудыг бүгдийг нь багтаасан гэж тайлбарласан байдаг.

Гараа тогтмол савандаж угаах нь олон төрлийн халдварт өвчин авахаас урьдчилан сэргийлдэг. Бохир гар таныг өвчлүүлэхээс гадна бусад хүмүүст өвчин тараах аюултай гэдгийг санаарай. Судалгаагаар гараа угааснаар дараах өвчний эрсдэлийг бууруулж байдгийг тогтоосон байна. Үүнд:

·       Суулгалт өвчин тусах магадлалыг 30-48%, амьсгалын замын цочмог халдвар авах магадлалыг 20%-иар бууруулдаг.

·       Холер, Эбола, Шигеллёз, SARS, Гепатит Е зэрэг цочмог явцтай үхлийн аюулд хүргэх өндөр эрсдэлтэй вирусийн дамжуулалтыг бууруулдаг.

·       Бохир гарт наалдсан нян, вирус, шимэгчид, мөөгөнцөр болон янз бүрийн химийн бодисууд нь таныг нүүр, нүд, хамар, амандаа гараа хүргэх үед шууд, эсвэл хоол унд бэлтгэх үед шууд бус замаар бидний бие руу нэвтрэн ордог. Гараа тогтмол савандаж угааснаар олон халдварт өвчин, ялангуяа гэдэсний суулгалт, менингит, менин төст өвчин, томуу, томуу төст, гепатит халдвараас хамгаалах энгийн бөгөөд чухал арга юм. Гарын эрүүл ахуйг сайн сахих нь халдвараас хамгаалж, нянгийн тархалтыг бууруулдаг байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 13 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 16 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 17 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 18 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 20 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 20 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18