2023 оны төсөв: Гадны банкинд үүдээ нээх шаардлагатай гэж үзжээ

Л.Бямбажав
2022/10/10

УИХ-аар 2023 оны төсвийн төслийг хэлэлцээд эхэлсэн. Ирэх оны төсвийн төслийн танилцуулга хавсралтад гадаадын банкны салбарыг нээх тухай зохицуулалтыг тусгасан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, тус танилцуулгад  гадаадын банкны салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулах талаар холбогдох хууль, журмын шалгууруудыг өөрчилж, санхүүгийн салбарт өрсөлдөөнийг нэмэгдүүлэх нь зүйтэй юм гэж тодотгожээ. 

Ингэснээр санхүүгийн салбарын өрсөлдөөн нэмэгдсэнээр хөрөнгө оруулалтын эх үүсвэрийн зардал буурч, санхүүгийн хүртээмж нэмэгдэх ач холбогдолтой. Нөгөө талдаа олон улсын шаардлагын дагуу эрсдэлд суурилсан банкны болон мөнгө угаахтай тэмцэх хяналт шалгалтын тогтолцоог бүрдүүлснээр гадаадын банкны салбар байгуулахтай холбоотой бусад сөрөг эрсдэлүүдийг бууруулах боломжтой гэж Сангийн яам үзэж байна. 

  Гадаадын банкыг оруулах тухай асуудал шинэ зүйл огт биш. Олон ч жил яригдаж ирсэн ч өнөө хэр ажил хэрэг болоогүй шалтгаан нь үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө гэдэг байдлаар асуудалд хандаж ирсэнтэй холбоотой.

 Мөн дотоодын хэдэн банкууд хар пи-ар явуулж эхэлдэг. Үндэсний эрх ашигт харшилна, үндэсний аюулгүй байдал гэх зэргээр сөрөг пи-ар нь түрүүлж яригдаад л асуудал дарагддаг. 

Харин энэ удаад гадаадын банкыг оруулж ирэхийг Засгийн газрын түвшинд дэмжиж байгаа нь онцлог юм.   Монголын банкны салбарт өрсөлдөөн хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Дотоодын хэдэн банк нь зээлийн хүүгийн хатуу бодлого барьж иргэн, ААН-ыг хүүлж байгаа нь мөн бодит үнэн.  Монголбанк бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн нь арилжааны банкуудад ашигтай бөгөөд иргэд, ААН-үүдэд зээл олгохоо хумьж, цаашлаад зээлийн хүүгээ нэмэх нөхцөл болдог.

Иймд банкны реформ хийх цаг нь болсон. Өдгөө Хойд Солонгос, Монголоос өөр гадаадын банкгүй улс бараг байхгүй. 

Монгол Улсад одоогийн байдлаар гадаадын банкны салбар байхгүй бөгөөд БНХАУ, Япон улсын гурван банкны төлөөлөгчийн газар ажиллаж байна. Хэрэв гадаадын банк орж ирвэл хувийн хадгаламж, бага хэмжээний зээл олгох бизнес рүү орохоос илүүтэйгээр хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой байдаг. 

Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар батлагдсан "Банк байгуулах тусгай зөвшөөрлийн журам"-д зааснаар гадаадын банк байгуулах этгээд нь дараах болон бусад хатуу шаардлагуудыг хангасан байхыг шаарддаг.

 Үүнд: 

  • Банк байгуулах хүсэлт гаргасан өдрөөс өмнөх 3 жилийн хугацаанд активын хэмжээгээр дэлхийд эхний 100 д багтсан байх; 
  • Гадаадын банк нь бүртгэгдсэн улсаас бусад оронд банк, түүний нэгж байгуулж, үйл ажиллагаагаа 3-аас доошгүй жил тогтвортой явуулж байгаа; 
  • Төлөөлөгчийн газар нь Монгол Улсад 1-ээс дээш жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн байх гэсэн шаардлагуудыг тавьдаг. 

Гадаадын банкны салбар Монгол Улсад байгуулагдаж, үйл ажиллагаа явуулах талаар "Банкны тухай хууль", "Хөрөнгө оруулалтын тухай хууль", "Компанийн тухай хууль" болон Монголбанкны Ерөнхийлөгчийн баталсан "Банкны зөвшөөрлийн журам" болон бусад журмаар зохицуулж байна.

Яг нарийндаа яривал Монголд  үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд ч тодорхой хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай явж ирсэн. Тухайлбал, Хаан банкны 41.3 хувийг эзэмшдэг Савада Холдингс нь Япон улсын компани. 

Дэлхий дээр байхгүй зээлийн хүү өндөртэй манай улсад гадаадын банк оруулж ирэх цаг нь болсон гэдгийг УИХ-ын нэр бүхий гишүүд ч хөндөж эхэлсэн. 

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар ирэх оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр 

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, Х.Баделхан нарын гишүүд "Мега төслийг хэрэгжүүлэх боломжтой гадаадын банкуудыг оруулж ирэх боломжтой юу” гэдгийг тодруулахад, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Монгол Улсад өнөөдрийг хүртэл зургаан банкны төлөөлөгчийн газар байсан боловч гурав нь гараад явчихлаа.БНХАУ-ын хоёр банкны төлөөлөгчийн газар, Японы нэг банкны төлөөлөгчийн газар байна. Гэвч одоогоор Монголд салбараа нээе гэж гадаадын ганц ч банк хандаж ирээгүй.Хууль зохицуулалтынх нь дагуу шалгаад, зөвшөөрөл өгөхөд бэлэн" гэсэн хариултыг өгсөн.

Одоогоор Монголд салбараа нээе гэж гадаадын ганц ч банк хандаагүй байгаа ч гадаадын банкны салбар Монгол Улсад үйл ажиллагаа явуулах талаар холбогдох хууль, журмын шалгууруудыг өөрчлөх шаардлагатай гэж Засгийн газар үзсэн байна. 


4
angry
2
care
2
haha
40
liked
3
love
3
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 8 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 10 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 11 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 12 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18