ЭМЯ: Тарваган тахлын хүний өвчлөл гарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх өндөр эрсдэл байна

Л.Бямбажав
2022/09/20

Эрүүл мэндийн яамнаас тарваган тахал өвчлөлийн нөхцөл байдал болон урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өглөө. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярбат


Тэрбээр “ЗӨСҮТ-өөс гаргасан тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр 15 аймгийн 78 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэж дүгнэсэн.Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалтыг ЗӨСҮТ,аймаг,  нийслэлийн ЗӨСҮТ  байнга хийдэг. 2012-2021 онд нийт зургаан аймгийн 21 суманд тарваган тахлын идэвхжил өндөр,голомт байгааг тогтоосон. Мөн дээрх хугацаанд Ховдод долоо, Өвөрхангай Сант суманд нэг, Баян-Өлгий аймгийн Ногоон нуур суманд хоёр, Завхан аймагт хоёр, Говь-Алтай аймгийн Төгрөг суманд нэг, Хөвсгөл аймгийн Мөрөн, Жаргалан суманд хоёр буюу нийт зургаан аймгийн 11 cуманд 15 хүн тарваган тахлаар өвчилж, долоон хүн нас барж байсан судалгаа бий.

Манай улсын  дотоодын аялал жуулчлалын төв зам тарваган тахлын нутагшмал голомттой бүс нутгаар дайран өнгөрдөг нь тухайн нутгийн оршин суугчдаас гадаад, дотоодын жуулчид халдварт өртөх эрсдэл өндөр байна гэж үздэг.Мөн иргэд тарвагыг хууль бусаар агнах, худалдаалан, хот суурин газар руу тээвэрлэх, хүнсэнд хэрэглэх явдал тасралтгүй гарсаар байгаа нь эрсдэл дагуулдаг.Энэ он гарсаар Баян-Өлгий аймгийн Улаанхус , Бугат, Ногооннуур, Цэнгэл, Сагсай мөн Увс аймгийн Сагил, Ховд аймгийн Үенч  сумын нутгаас олдворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын үүсгэгч нянг илрүүлсэн.

Тарваган тахлын хүний өвчлөл гарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх өндөр эрсдэл байгааг тогтоосон.

 Эрүүл мэндийн сайд тарваган тахлын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх талаар долоон чиглэлийг  аймаг нийслэлийн засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, зоонозын өвчин судлалын төвүүдэд хандсан албан даалгавар гаргаж, хүргүүлсэн. Тухайлбал, аймаг, нийслэлийн Засаг дарга нар тарваган тахал болон бусад Зоонозын халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой. Мөн сэжигтэй тохиолдол бүртгэгдвэл ажиллах салбар хоорондын багийг ажиллуулах шаардлагатай. Энэ өвчлөлийн үед ЭМ-ийн байгууллагуудаас гадна бусад салбарын ч оролцоо чухал.  ЭМ-ийн байгууллагууд урьдилан сэргийлэх болон сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлан эмчлэх, бэлэн байдлаа хангасан байх шаардлагатай" гэлээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18