Л.Энх-Амгалан: Багш нар гүйцэтгэлийн үнэлгээгээр 25 хувь хүртэлх нэмэлт урамшуулал авна

Л.Бямбажав
2022/09/12

БШУЯ-наас ЕБС-ийн 29, 324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг танилцууллаа. 

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: 

Боловсролын салбарт томоохон шинэчлэлтийг эхлүүлж байна. Монгол Улсад боловсролын чанарыг тогтолцоог анх удаа бий болгож байна. Боловсролын чанарын үнэлгээ гэдэг нь хүүхэд бүр тэгш, чанартай боловсрол олгож чадаж байна уу гэдэгт үнэлгээ хийх юм. Бид хот, хөдөөд боловсролын ялгаа их байна гэж ярьдаг. Хотын захын дүүрэг, төвийн сургуулийн боловсролын ялгаа их байна гэх мэт асуудлыг бид ярьж ирсэн. Яагаад энэ тогтолцоог бий болгох шаардлагатай вэ гэвэл боловсролын чанарын асуудлыг онгойлон анхаарах цаг нь болсон гэсэн үг. Өнгөрсөн хугацаанд бид боловсролын хүртээмжийг их ярьдаг байсан бол одоо чанарын асуудлыг ярих цаг нь болжээ. Засгийн газар хүртээмжийн хүрээнд 270 цэцэрлэг, 200 сургууль ашиглалтад оруулах зорилт тавьсан. Энэ бол 2023 он хүртэл үргэлжилнэ.

Цаашид боловсролын салбарын шинэчлэлд анхааралд хандуулна. 2023 оны улсын төсөв боловсролын шинэчлэлд зориулагдана.Цаашдаа боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилтээр санхүүждэг байдал руу нэг алхам ойртоно гэсэн үг. Цар тахлын улмаас танхимын хичээл тасалдаж, сурлагын хоцрогдол гарсан. Сурагчдын хоцрогдлыг арилгахын тулд багш нарыг чадвартай болгох шаардлагатай.

Хоёрдугаарт төсвийн шинэчлэлт хийгдэж, гүйцэтгэл үр дүнгээр багшийг үнэлнэ.

Гуравт багшийн ажлыг үнэлэх журам өөрчлөгдсөн. Багш нар олон жил үр дүнгээ тооцуулалгүйгээр явж ирсэн. Шалгуур нь тодорхой биш учраас хавтгайрсан үр дүнгийн урамшуулал авч ирснийг өөрчилж багш нар хамгийн багадаа 1 cая 50 мянган төгрөгөөс эхэлж байгаа. Цаашдаа суурь цалин дээрээ нэмж гүйцэтгэлийн урамшууллаа авна.

Сурагчдын хоцрогдлын тухайд дан ганц ковидоос хамааралтай бус. Өмнөх болон ковидын үеийн гэсэн хоёр төрлийн хоцрогдлыг арилгах шаардлагатай байна. Чадварлаг багш нар л хоцрогдлыг арилгах учраас “Чадварлаг багш” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

Багшийг дөрвөн шалгуураар үнэлнэ.

Нэгдүгээрт, сурлагын амжилт, хоёрдугаарт сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ. Дөрөвдүгээрт, сургуулийн  болон олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ гэсэн дөрвөн шалгуураар үнэлсэн.

Монгол Улсад түүхэндээ анх удаа 655  сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Үнэлгээг явуулахдаа нийслэлийн багш нарыг нийслэлийн багш нартай үнэлсэн. Биеийн тамирын багшийн математикийн багштай үнэлээгүй. Сумын багшийг сумынх нь багштай нь харьцуулж үнэлсэн гэсэн үг. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.

Багш нарыг үндсэн цалин дээр нь нэмж дараах зургаан түвшинд ангилсан. Үүнд:

  • Нэгдүгээр ангилал-25 хувийн нэмэгдэл
  • Хоёрдугаар ангилал-20 хувийн нэмэгдэл
  • Гуравдугаар ангилал-15 хувийн нэмэгдэл
  • Дөрөвдүгээр ангилал-10 хувийн нэмэгдэл

Харин тав, зургаадугаар түвшний ангилалд багтсан багш нарын цалингаас нэг ч төгрөг хасахгүй. Өмнө нь ур чадварын нэмэгдлийг нийт багш нарын 15 хувь хүрэхгүй нь  авдаг байсан юм билээ" гэв. 


9
angry
9
care
4
haha
35
liked
4
love
7
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 13 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18