Засгийн газрын шийдвэрээс давсан яамны зөвлөмж байх ёсгүй

Ц.Цэрэнбадам
2022/05/06

Засгийн газрын  2018 оны 6 сарын 20 ны өдрийн 189-р тогтоолоор бүх төрлийн 0.035 мм болон түүнээс нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа, үйлчилгээнд сав, баглаа боодлын зориулалтаар импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд  ханган ажиллаж ирсэн ч тогтоолын хэрэгжилт тэгш бус байна гэх гомдол  бидэнд ирсэн юм. Сав баглаа боодол үйлдвэрлэгч “ОБ пластик”  компанийн тухайд он гарсаар үйлдвэрлэсэн гялгар уутны борлуулалт эрс буурч агуулахад нь овоолго үүсэх хэмжээний нөхцөл байдал үүсжээ. 

Монголын сав баглаа боодлын үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоонд бүртгэлтэй 4 ААН гялгар уут үйлдвэрлэдэг. Эдгээр ААН-үүд дотоодын хэрэгцээнийхээ 60 хувийг хангах хүчин чадалтай, ийм хэмжээний борлуулалт хийдэг байжээ. Гэтэл өнөөдөр 30-40 хувь болж буурсан байна. 

 Засгийн газрын шийдвэрийн дагуу хэт нимгэн уутыг импортоор оруулж ирэхийг хориглосон ч 0.035 мм -ээс зузаан уутыг хилээр оруулж ирэх эрх нь нээлттэй. Өнгөрсөн хугацаанд хилээр орж ирсэн уутны тоо хэмжээг ГЕГ-аас авахад энэ онд өмнөх онуудаас харьцангуй өндөр өсөлттэй байгааг графикаас харж болно. 2019 онд 78.8 сая, 2020 онд 57.5 сая, 2021 онд 83.4 сая байсан бол энэ оны эхний 4 сард 62.6 сая ширхэг гялгар уут улсын хилээр орж иржээ.

График:  

ИМПОРТООР ОРЖ ИРСЭН 0.035 ММ-ЭЭС ДЭЭШ ЗУЗААН ГЯЛГАР УУТНЫ ТОО  

ОНГОО

ТОО ШИРХЭГ

2019

78.8 сая

2020

57.5 сая

2021

83.4 сая

2022 оны эхний 4 сард

62.6 сая

  Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох засгийн газрын шийдвэр импортлох, үйлдвэрлэх, хэрэглэх гэсэн үндсэн 3 чиглэлд хэрэгжих ёстой.

  • Импортлох
  • Үйлдвэрлэх
  • Хэрэглэх

Гэтэл өнөөдөр яагаад хэрэглээнд хэт нимгэн нийлэг уут байсаар байна вэ?  гэсэн асуулт гарч ирнэ. Энэ асуултын хариултыг хайх явцад засгийн газрын шийдвэрээс давсан салбар яамны зөвлөмж гарч ирсэн. БОАЖЯ-аас засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг орон нутаг, нийслэлийн ЗДТГ, холбогдох байгууллагуудад хүргүүлжээ. Энэхүү зөвлөмж нь засгийн газрын шийдвэрийг ойлгомжгүй байдалд оруулсан гэж харж болохоор байна. Салбар яам зөвлөмж гаргахдаа хэт нимгэн нийлэг уутыг хэрэглэж болохоор заажээ. Үүнд:

  • Үйлдвэрлэлийн анхдагч савалгааны зориулалтын уут /талх нарийн боовны уут/
  • Хүнсний бүтээгдэхүүн савлах зориулалттай тасалдаг нийлэг уут, хүнсний скоч
  • Хогны уут

 гэж зааж өгсөн байх юм. Угтаа бол ЗГ-ын тогтоолыг давсан зөвлөмж байх учиргүй.  2019 оны 3 дугаар сарын 1 -ээс хойш хэрэгжих ёстой засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй салбар яам зөвлөмж хүргүүлсэн төдий ажиллаж байгаа бол хяналт тавих үүрэгтэй ГЕГ Монгол улсын хилээр хэт нимгэн гялгар уут орж ирээгүй. Он гарсаар ийм төрлийн долоон удаагийн зөрчил илэрч хоёр ААН -д эрүү үүсгэн шалгаж байгаа гэсэн юм. 

Хэт нимгэн, нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортлох, үйлдвэрлэх, хэрэглэхийг хориглосон шийдвэр хэрэгжиж эхлээд 3 жилийн хугацаа өнгөрсөн ч энэ төрлийн зорчил дутагдал арилаагүй байна. МХЕГ-аас 2020 онд хийсэн хяналт шалгалтаар Хоол, Хүнсний үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээний нийт 3058 ААН-д шалгалт хийхэд 824 зөрчил илэрчээ. Өөрөөр хэлбэр шалгалтад хамрагдсан ААН-ийн 27 хувь нь хэт нимгэн хүнсний нийлэг уутыг хэрэглэж байжээ. 

МХЕГ-ЫН ШАЛГАЛТ 2020

ААН-ийн төрөл

ААН-ийн тоо

Нийт

Хоол үйлдвэрлэлийн газар

 

1014

 

 

      3058

Хүнсний үйлдвэр

 

400

Худалдаа үйлчилгээний газарт

 

1644

                                         ЗӨРЧИЛ: 824

     27###b#<

 

 Дэлхийд өдөрт хаягдаж буй нийт хог хаягдлын 30 хувийг дангаараа эзэлдэг гялгар уут байгальд 100-400 жилийн турш шингэлгүй хөрсний эвдрэл үүсгэж, цөлжилтийг эрчимжүүлээд зогсохгүй хорт нэгдэл ялгаруулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Сүүлийн 20 жилийн хугацаанд нэг удаагийн гялгар уутны хэрэглээ болон үйлдвэрлэл хоёр дахин нэмэгжээ. НҮБ-аас дэлхийн улс орнуудыг нийлэг, хуванцар хог хаягдлыг багасгахад дор бүрнээ анхаарч, өөрчлөлт хийхийг уриалсан байдаг.  Хэт нимгэн гялгар уутыг хэрэглээнээс нэг мөр хасаг засгийн газар шийдвэр гараад 3 жил болсон ч  хэрэгжилт нь тэнцвэргүй, хэрэгжүүлэх ёстой салбар яамны зөвлөмж засгийн газрын шийдвэрээс давсан, ойлгомжгүй байдал үүссэн энэ цаг үед бодлого тодорхойлогчид гаргасан шийдвэрээ эргэн нэг харах, шаардлагатай бол засаж сайжруулах, хэрэгжүүлэх шаардлага үүсжээ.

Төрийн шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг эргэн харж засаж сайжруулах эрх зүйн үндэс нь Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдна.  

                                                  ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬ 

                                                                     АРАВДУГААР БҮЛЭГ

                        ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ

51.3.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт хийх үнэлгээг тухайн хууль тогтоомжийг дагаж мөрдсөнөөс хойш 5 жил тутамд хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд дээрх хугацаанаас өмнө хийж болно гэж заажээ.  Хэт нимгэн гялгар уутыг хэрэглээнээс халах засгийн газрын шийдвэрийг эргэн харах шаардлага үүссэн бодит байдлыг “Заригийн дугтуй” сурвалжилг энэ удаад хөндлөө.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 5 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 5 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 8 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна 8 цагийн өмнө
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна 21 цагийн өмнө
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" Өчигдөр
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой Өчигдөр
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга Өчигдөр
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ Өчигдөр
Өнөөдөр: Дэлхийн театрын өдөр тохиож байна Өчигдөр
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана Өчигдөр