Ипотекийн зээлийн хүсэлтийг 6-7 сарын дараа шийдвэрлэж, зээл олголт удаашралтай байна

М.Төгөлдөр
2022/02/18

Монголбанкны зүгээс “Цаашид ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хэвийн байдлаар нь үргэлжлүүлэх нь зөв.  Учир нь зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр болдог учир ингэж төлөлт хойшилж байгаа нь шинээр зээл авч буй иргэдийн эх үүсвэр бүрдэх боломжийг хязгаарлаж байгаа” тухай байр сууриа илэрхийлж байсан ч ипотекийн зээлийн эргэн төлөлтийг Цар тахлын хуулиар 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хойшлуулаад байгаа билээ.

Тэгвэл бид энэ удаад Ипотекийн зээл арилжааны банкуудаар хэвийн олгогдож байгаа эсэх болон зээл авах хүсэлт авч байгаа, үгүйг тодрууллаа.

Голомт банк зээлийн хүсэлт одоогийн байдлаар авахгүй байгаа аж. Учир нь өнгөрөгч оны найм, есдүгээр сард хүсэлт өгсөн иргэдийн материалуудын шийдвэр одоо гарч байна. Ипотекийн зээл олголт явагдаж байгаа хэдий ч удаашралтай байгаа гэдгийг хэлсэн бол Төрийн банк зээлийн материалыг хоёр сарын хугацаанд судалж байгаа, хүсэлт авч байгаа гэдгийг хэлсэн юм.

Харин Хаан банк мөн л найм, есдүгээр сард хүсэлт өгсөн иргэдийн зээлийг эхнээс нь гаргаад явж байна. Ипотекийн зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр болдог учраас зээлийн төлөлтийг хойшлуулсан нь ийнхүү шинээр зээл хүссэн иргэдийн хүсэлтийг шийдвэрлэхэд цаг хугацаа нь ийнхүү таарч байгаа гэдгийг тайлбарлалаа. Нэг үгээр хэлвэл өнөөдөр миний өгсөн зээлийн хүсэлтийн шийдвэр энэ оны сүүлээр гарах нь ээ.

Түүнчлэн бид мөн л арилжааны банкуудын нэг болох Худалдаа Хөгжлийн банкнаас энэ талаар тодруулахад тус банктай хамтарч ажилладаг Хүннү 2222, Чухаг 2, Шүншиг Вилла төслийн орон сууцнуудаас худалдан авалт хийхээр сонгосон иргэдийн зээл болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зээлээс бусад төрлийн ипотекийн зээл гарахгүй байгаа гэдгийг тайлбарласан юм.

Зээл авсан иргэдийн төлөлт нь дараагийн зээлдэгч нарын эх үүсвэр болдог учир ингэж төлөлт хойшилж байгаа нь шинээр зээл авч буй иргэдийн эх үүсвэр бүрдэх боломжийг хязгаарлаж байна.

Хэдийгээр зээлдэгч төлбөрөө хойшлуулснаар зээлийн ангилалд ямар нэгэн өөрчлөлт орохгүй ч  зээлийн гэрээний өөрчлөлтийг Зээлийн мэдээллийн санд бүртгэдэг. Түүнчлэн 2030 оны 6 сард зээл төлөгдөж дуусах байсан зээл 2021 оны 1 дүгээр сард хүсэлт гаргаж зээлийн эргэн төлөлтийг 6 сарын хугацаанд хойшлуулсан бол тус зээл 2030 оны 12 дугаар сард төлөгдөж дуусна гэсэн үг.

Монголбанкнаас орон сууцны ипотекийн хөтөлбөрийн нийгэм, эдийн засагт үзүүлж буй эерэг нөлөөллийг харгалзан үзэж хөтөлбөрийг урт хугацаанд, тогтвортой хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэхээр холбогдох байгууллагуудтай тогтмол хамтран ажиллаж, хөтөлбөрийн санхүүжилт 2024 он хүртэл тасралтгүй үргэлжлүүлэхээр төлөвлөсөн. 

Хэдийгээр өдөрт нэг арилжааны банканд дунджаар 5-6 хүнд ипотекийн зээл олгож байгаа ч өмнө нь зээл хүссэн иргэдийн хүсэлтүүд овоор ч 6-7 сарын дараа шийдвэр нь гарч байгаа дүр зурагтай байна.

Дашрамд дурьдахад өнгөрсөн дөрвөн жилд ипотекийн хөтөлбөрийн хүрээнд сард дунджаар 32.6 тэрбум төгрөгийн зээлийг олгодог байсан бол 2021 онд сард дунджаар 75.9 тэрбум төгрөгийн зээлийг олгосон байна. Харин улсын хэмжээнд энэ онд нийт 700 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээл олгогдохоос оны эхний 2 сарын санхүүжилтэд зориулж, Монголбанк болон банкны эх үүсвэрээр 103 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг хөтөлбөрт оролцогч банкуудад хуваарилжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 9 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 11 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 12 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 13 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18