Ж.Дэлгэрсайхан: Хөгжлийн банкны улс төрийн нөлөөг таслан зогсоохгүйгээр байдал хэзээ ч сайжрахгүй

Л.Бямбажав
2022/02/08

Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүд зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс тус банкны хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсч, тал хувь нь чанаргүй зээлийн ангилалд ороод байгаа юм. Иймд Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг зарлаж, шүүхэд шилжүүлсэн. Үндсэндээ  Хөгжлийн банкны 1.6 их наяд төгрөг эрсдэлд орсон тул 66 зээлдэгчийн 75 зээлийн төрлийг олон нийтэд зарласан. "Зариг"-ийн редакц Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч нарыг мөшгөж,  цувралаар олон нийтэд мэдээлсээр байгаа билээ. 

Эдийн засагчдын хувьд Хөгжлийн банкны өнөөгийн засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцлийг бүрдүүлэхгүйгээр байдал сайжрахгүй гэдгийг хэлж байна. 

Энэ талаар эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 

-Хөгжлийн банк нь олон улсын  жишиг, Монгол Улсын хуулийн дагуу эдийн засгийн өсөлтийг дэмжих томоохон төслүүдийг санхүүжүүлэх үүрэгтэй, эдийн засгийн гол хөдөлгөх хүчний нэг болох ёстой байгууллага. Мөн энэ байгууллага нь тусдаа хуультай. Гэтэл өнөөдөр Хөгжлийн банкны зээлийн дийлэнх нь чанаргүй болж дампуурахдаа тулаад байгаа нь тухайн байгууллагын үйл ажиллагаа өөрийн үндсэн чиг үүргийн дагуу хэрэгжиж ирээгүйн баталгаа юм. Тодруулбал, өнгөрсөн 10 гаруй  жилийн хугацаанд Хөгжлийн банк нь өөрийн чиг үүргийн дагуу буюу хуульд заасан шаардлагын дагуу, банк санхүүгийн байгууллагын ажилладаг үндсэн зарчмаар ажиллаж чадсангүй. Энэ нь тухайн байгууллагын үндсэн чиг үүрэг хэрэгжих нөхцлийг хязгаарласан төдийгүй, Монгол Улсын хөгжилд зарцуулагдах ёстой их хэмжээний мөнгөний асуудалд холбогдох этгээдүүд ямар сэтгэлээр хандсаны илрэл юм. Үүнд тухайн байгууллагын үе, үеийн удирдлагуудаас гадна, тухайн удирдлагыг томилсон, шийдвэр гаргалтад нөлөөлсөн бүх талууд хамааралтай. 
Үүний гол шалтгаан нь улс төрийн хэт нөлөөлөл, засаглалын алдаатай байдлаас шалтгаалсан дур зоргоороо зээл олгосон, зээлийн эргэн төлөлтөд тавих хяналтыг хэрэгжүүлж чадаагүйтэй мөн шууд холбоотой. Иймд тус банкыг цаашид байлгах, үндсэн үүргийг хэрэгжүүлэхийг зорьж байгаа бол банкны үйл ажиллагааг хуульд заасан зарчмын дагуу хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай. Түүнчлэн 2017 оны хуулиар өөрчлөлт орсон банкны үйл ажиллагааны хамрах хүрээг тодорхой болгох, зээлийн шалгуур шаардлагыг чангатгах ёстой. Ер нь Хөгжлийн банкны засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх нь өнөөгийн нөхцөлд хамгийн чухал" гэлээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 3 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 5 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 6 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 7 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18