Дэлхийн Банкнаас Монгол Улсад 53 сая ам.долларын санхүүжилтийг баталлаа


Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөл ба Тогтвортой Амьжиргаа – III Төслийн нэмэлт санхүүжилтэнд зориулан Дэлхийн Банкны Гүйцэтгэх Захирлуудын Зөвлөл өнөөдөр $53 сая америк долларын санхүүжилтийг батлав.

Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах төсөлд 41 сая америк долларын санхүүжилт хийх бөгөөд тус тус санхүүжилтээр өсөн нэмэгдэж буй дулаан хангамжийн эрэлт хэрэгцээ, агаарын чанарыг сайжруулах хэрэгцээ шаардлагыг харгалзан дулаан дамжуулах хүчин чадлыг нэмэгдүүлэх, төвлөрсөн дулааны шугам сүлжээний үр ашгийг дээшлүүлэхэд чухал шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийнэ юм. Энэхүү төслийн хүрээнд төвлөрсөн дулааны шугам сүлжээг шинэчлэх, өргөтгөх, дулаалга муутай, дулаан алдаж буй шугам хоолой, компенсаторыг солих, шахах станцуудыг орчин үеийн нөхцөлд тохируулан шинэчлэх зэрэг үйл ажиллагаанд туслах юм. Мөн дунд болон урт хугацаанд бодлогын болон институцийн шинэчлэлийг дэмжиж, дулаан дамжуулах шугам сүлжээг хариуцдаг төрийн өмчит хувьцаат компани болох Улаанбаатар Дулааны Сүлжээний чадавхийг бэхжүүлэх болно.

Дэлхийн хамгийн хүйтэн нийслэл Улаанбаатар хотод найдвартай, цэвэр дулаан хангамжийн үйлчилгээг түгээх нь зайлшгүй чухал хэдий ч уг эдүгээ энэ чиглэлд шийдвэрлэх шаардлагатай олон сорилт бэрхшээл тулгарсаар байна. Өдгөө хүн амын тэн хагас орчим нь төвлөрсөн дулаан хангамжинд холбогдсон байгаа бөгөөд хотжилт нэмэгдэж, эдийн засаг хөгжихийн хэрээр дулаан хангамжийн эрэлт хэрэглээ нэмэгдэж, ойрын 10 жилийн хугацаанд жилд 5 гаруй хувиар өсөх төлөвтэй байна.

Үүний зэрэгцээ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт дутагдалтай байснаас шугам сүлжээнд техникийн алдагдал ихэсчээ. Төвлөрсөн дулааны шугам хоолойны тал хувийг богино болон дунд хугацаанд солих шаардлагатай байна. Цаашилбал дамжуулах сүлжээний хүчин чадал дээд цэгтээ хүрч буй учраас дулааны эх үүсвэр дээр ашиглаж болох нэмэлт хүчин чадал байгаа хэдий ч шинэ хэрэглэгчдийг тэрхүү эх үүсвэрт холбох боломжгүй болоод байна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд суурин төлөөлөгч Андрей Михнев “Төвлөрсөн дулааны үйлчилгээний найдвартай, тогтвортой хангамжийг бий болгож, гэр хорооллоос гарч буй утааг бууруулахад туслах зорилгоор хот суурин газрын дулаан, хангамжийг шинэчлэх, өнөөгийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж шинэчлэх үйл явцыг Дэлхийн Банк идэвхтэй дэмжиж ирсэн билээ. Бидний зүгээс төвлөрсөн дулааны сүлжээнд тулгарч буй гол бэрхшээлийг шийдвэрлэх, дулаан хангамжийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг тогтвортой хангахад туслах уг төслийг хэрэгжүүлэх замаар энэ чиглэлд дэмжлэг туслалцаагаа үргэлжлүүлж байгаадаа баяртай байна” гэв.

Монгол улсын Тогтвортой амьжиргаа – III төсөлд 12 сая ам. долларын нэмэлт санхүүжилт хийхээр болсон бөгөөд тус санхүүжилтийг Монгол Улсын бүх 330 сумдад нэн шаардлагатай орон нутгийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, гүйцэтгэлийг сайжруулах үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхэд зарцуулах юм.

Тогтвортой амьжиргаа хөтөлбөрийн өмнөх хоёр шатны туршлагад тулгуурлан хэрэгжүүлж буй гурав дахь шатны тус хөтөлбөр нь аймаг, сумдын түвшний хөрөнгө оруулалтын санхүүжилтийн гол эх үүсвэр болох Орон нутгийн хөгжлийн сангаар (ОНХС) дамжуулан хөдөөгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжихэд тусалж байгаа юм. ОНХС-ийн Хэрэгжилт гүйцэтгэлийн хөндлөнгийн үнэлгээгээр тодорхой болзол хангасан сумдад ОНХС-аас хуваарьлагдсан тогтмол санхүүжилтээс гадна гүйцэтгэлд суурилсан нэмэлт урамшуулал олгодог бөгөөд Дэлхийн Банкнаас шинээр батлагдсан нэмэлт санхүүжилтийг гүйцэтгэлд суурилсан энэхүү урамшууллыг санхүүжүүлэх замаар сумын түвшинд ОНХС-гийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн дэмжих юм. ОНХС-ийн төсөв, санхүүжилтийг төлөвлөх, ашиглахад иргэд, олон нийтийн оролцоог хангасан байх үндсэн шаардлага бүхий ОНХС-ийн тогтсон дүрэм, жумын дагуу энэхүү санхүүжилтийг захиран зарцуулна.

Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер Андрей Михнев “Орон нутгийн хөгжлийн сан нь төвлөрлийг сааруулах чухал хэрэгсэл болж байгаа бөгөөд ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхийн тулд аймаг, сумын түвшинд иргэд болон орон нутгийн засаг захиргаа тухайн аймаг суманд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн шийдвэрлэх боломжийг олгодог. Тус нэмэлт санхүүжилтийг сумын түвшинд олон нийтийн оролцоо, ил тод байдал, эгэх хариуцлагыг дээшлүүлэхэд илүү ач холбогдол өгч шаардлагатай дэд бүтцийн хөрөнгө оруулалтын цар хүрээг нэмэгдүүлэхэд зориулах юм” гэв.

Энэхүү нэмэлт санхүүжилт нь тодорхой шалгуур хангасан сумдад дахин хоёр удаа гүйцэтгэлд суурилсан урамшуулал олгохоос гадна сумын албан хаагчдын чадавхийг дээшлүүлэх замаар ОНХС-ийн хэрэгжилтийг сайжруулах боломжийг Засгийн газарт олгож байгаа юм. Түүнчлэн ОНХС-ийн үйл ажиллагааны талаархи иргэдийн мэдлэг, олон нийтийн оролцоог дээшлүүлэхэд тусална. Төслийн хүрээнд олон нийтийн оролцоо, чиглүүллийг хангах арга хэрэгслийг бэхжүүлэх болон хөдөөгийн хүн ам тархай бутархай, алслагдмал суурьшин амьдардгаас үүдэлтэй сорилтыг даван туулахын тулд технологийн дэвшлийг ашиглана. Мөн ОНХС-ийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд эмэгтэйчүүд, үндэстний цөөнх болон бусад эмзэг бүлгийн хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээг өргөжүүлнэ.

Эх сурвалж: Дэлхийн банк


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа 39 минутын өмнө
З.Мэндсайхан: Оюу толгойн ногдол ашгийг дэд бүтцэд зарцуулах асуудлыг эгүүлэн татлаа 46 минутын өмнө
Зам дээр 175.1 тонн давс, 43 тонн бодис цацжээ 1 цагийн өмнө
Кино үйлдвэрээс урагш далан дагуух замыг түр хаана 1 цагийн өмнө
Сурагчид 10-р сарын 30-нд хичээллээд долоо хоног амарна 1 цагийн өмнө
​Орон нутгийн замд цас орж, замын зорчих хэсэгт мөсөн бүрхүүл үүсчээ 3 цагийн өмнө
Э.Болормаа: Г.Занданшатар дарга залуу гишүүд рүүгээ ноцолдоод байгааг ойлгохгүй байна 18 цагийн өмнө
Н.Номтойбаяр: Бэлэн мөнгө тараахаар 62 хувь нь архины худалдан авалтанд явчихдаг 19 цагийн өмнө
Л.Мөнхбаатар: Оюу толгойн ногдол ашгийн тодорхой хувийг бүтээн байгуулалтад зарцуулж, үлдсэнийг нь иргэддээ олгох ёстой 20 цагийн өмнө
Э.Батшугар: Жижиг захуудад худалдаалж байгаа гахай, тахианы махнаас нян илэрсэн гэх гомдол ирээгүй 20 цагийн өмнө
Ч.Номин: Иргэд ногдол ашгаа бэлнээр авахыг хүсвэл хуульд өөрчлөлт оруулах ёстой 22 цагийн өмнө
Жаргалтын-Аманд гарсан түймрийг бүрэн унтраажээ 22 цагийн өмнө
Л.Гантөмөр: Төрийн ордонд нэг удаа хоол идэхэд 25 мянган төгрөг 22 цагийн өмнө
ОБЕГ: Увс аймагт шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа хүндрэлтэй байна 22 цагийн өмнө
Н.Алтаншагай: Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох хэрэгтэй 22 цагийн өмнө
Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг долоо дахь өдрөө хайж байна Өчигдөр
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй Өчигдөр
ЦЕГ: Toyota Prius автомашин ус зайлуулах хоолой мөргөж, онхолдсон ослын улмаас 15 болон 16 настай хоёр охин амиа алдсан Өчигдөр
А.Чагцал: Хөхний хавдрын гуравдугаар шатанд хүрсэн байсан ч амьд байгаадаа талархаж байна Өчигдөр
Өнөөдөр төвийн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр