Д.Лүндээжанцан: Маск хаанаас авах вэ?


Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Харин одоо УИХ-д мэдээллээ танилцуулж байна. УИХ-ын гишүүд асууль асууж, харииулт авч байна. 

Асуулт

Д.Лүндээжанцан:

- Хил орчимд ажилладаг жолооч нар яах вэ?

- Маск ханаас олох вэ?

Хариулт:

Д.Сарангэрэл: МУ-д маскны нэг үйлдвэр байна. Түүхий эд нь дутагдалтай байна. БНХАУ-д цагаан сар болсонтой холбоотой. Гэхдээ харилцаа холбоотой улсууд бий. Өнөөдөр гэхэд 900 ширхэг угаадаг маскыг иргэд бидэнд явуулсан. Манай улсад байх 14 улсын Элчин сайдын яам зэрэг байгууллагаас оролцож, МУ-д хэрхэн туслах асуудлаар ярилцлаа. Ингээд шаардлагатай байгаа маск, эмнэлгийн хувийн хамгаалах хэрэгслээр туслахаар ярилцлаа.

Асуулт: 

О.Баасанхүү:

- Сарс-аас илүү хортой хортой вирус гэдэг нь үнэн үү? Далд үеийг нь яаж мэдэж байгаа вэ? 72 иргэн энэ өвчин гарснаас хойш орж ирсэн гэсэн мэдээлэл байна. Нийт хэдэн хятад иргэн байгаа вэ?

- Хүн халуурахад түргэн тусламж дуудах уу, ХӨСҮТ-ийг дуудах уу? Эмнэлгээ бэлдсэн үү? ЯТТ-ийн эмч халдвар авах эрсдэлтэй байна? Иргэдэд мэдээлэл хэр өгч байна? МУ хэр эрсдэлтэй бүст байна?

- 2020.03.02 гэдэг хугацааг яаж сонгосон бэ? Миний бодлоор 4, 5-р сард оргил халдварын үе байна гэсэн. Энэ үнэн үү?

Хариулт:

Д.Сарангэрэл: Шинэ вирус, шинэ өвчин учраас 14 хоногт нууц үе байна гэж үзсэн бол одоо дунджаар нууц үе нь 5 хоног байна гэж үзэж байна. МУ-д коронавирусын халдвар илрээгүй байгаа. Иргэд халуурвал томуу, томуу төст өвчний үндэслэлээр шалгаж байна. Харин гаднаас ирж байгаа иргэдийг шууд тусгаарлаж, онош тодруулж байна.

Асуулт:

Ц.Гарамжав:

- Гэнэтийн асуудал үүсэхэд МУ-ын хүнсний нөөц ямар байдаг юм бэ? Манайд маск дуусчихаад байна. Ер нь нөөц гэж юм байна уу? Ямар маск хэрэглэх вэ?

- Нэг их наяд төгрөгийн зарлага гарах гэж байна гэж байна. Энэ мөнгийг юунд зарцуулах вэ?

Хариулт:

Д.Сарангэрэл: Гадаадад байгаа иргэд маск ирүүлэх, хандивлах ажлууд зохион байгуулагдаж байна. Нийгмийн ийм байдал үүснэ гэдгийг аль ч улс төлөвлөөгүй учир БНХАУ-д маскны нөөц дууссан байна. Манай улсад ч нөөц байхгүй учир аль нөөцтэй газраас татах чиглэлээр ажиллаж байна.

Ч.Улаан: Хэрэглээний нөөц бол байна. Өнгөрсөн жил зах зээлд доргио гарч байсан. Энэ жилийн хувьд хэрэглээний нөөцийг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байна. Арилжааны банкнуудын дэмжлэгээр 8000 тонн мах бэлтгэх ажил хийгдэж байна.  Хөрөнгийн биржээр дамжуулж 540 тонн мах бэлтгэх ажил хийгдэж байна. Экспортод гарч байгаа махны 10 хувьтай тэнцэх хэмжээний махыг дотоодын нөөцөд авах журмын дагуу 2500 тонн мах бэлтгэнэ. Ингээд нийт 12 мянган тонн мах бэлтгэнэ. Үйлдвэрийн агуулахад байгаа махны хэмжээ 15 мянган тонн орчим байна. Мал эмнэлгийн газар 55 үйлдвэр, МХЕГ 35 үйлдвэрт ажиллаад байна. Эдгээр үйлдвэрүүдэд нийт 14 мянган тонн мах байна. Уг нь экспортод гаргахаар бэлдсэн. Харамсалтай нь үйлдвэрүүд экспортод гаргах эрхгүй. Экспортын шаардлага хангахгүй тул агуулахдаа хадгалж байна.

Махны экспорт хийх эрхтэй үйлдвэр цөөхөн. Үхрийн мах гаргах зургаан үйлвэр байна. Дулааны аргаар мах гаргах 15 үйлдвэр байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ИРГЭД: Амьдрал хэцүү байхад хямд үнэтэй бензин л авна шүү дээ 4 цагийн өмнө
Өнөөдөр автомашингүй өдөр 5 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 5 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Би уучлал гуйхгүй 20 цагийн өмнө
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна 22 цагийн өмнө
Ж.Золжаргал: Хятадаас цахилгаан нийлүүлэхээ больчихвол Оюутолгой хүнд байдалд орно Өчигдөр
Д.Амарбаясгалан: Парламентын хяналт тавих эрхэд засгийн газар саад учруулах ёсгүй!!! Өчигдөр
М.Билэгт: Хэн нэгэн гомдлоо гээд чуулганы хуралдааныг завсардуулж болохгүй Өчигдөр
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна Өчигдөр
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? Өчигдөр
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн Өчигдөр
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна Өчигдөр
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй Өчигдөр
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 2026/09/24
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав 2026/09/24
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ 2026/09/24
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ 2026/09/24
Улаанбаатарт нойтон цас орно 2026/09/24
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23