Т.Алимаа: Цусны нөөц хомсдох эрсдэлтэй байгаа тул албан байгууллагууд сайн дураар хамтрахыг уриалж байна

О.Шүрэнцэцэг
2020/01/28

Вирусын халдвараас сэргийлэхийн тулд сургууль, мэргэжлийн сургалтын төвүүдийг гуравдугаар сарын 2-н хүртэл хаасан. Үүнтэй холбоотойгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөцийн гол эх үүсвэрийн нэг байдаг оюутнууд амарснаар цусны хомсдол үүсэх эрсдэлтэй болсон тухай мэдээ ирсэн. Иймд бид энэ асуудлаар тодруулах зорилгоор Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн чанарын албаны дарга Т.Алимаатай уулзаж тодруулж байна.

-Цусны нөөц хомсдох эрсдэл үүсэж магадгүй тухай мэдээ байна.

-Одоохондоо нөөцийн хэмжээ тасалдаагүй байна. Манайх өдөр болгон суурин болон явуулын хэлбэрээр цус цуглуулдаг. Тэгээд Улаанбаатар хотын хэмжээнд сургуулиудыг түр хаасантай холбогдуулаад их, дээд сургуулиудаар явуулын хэлбэрээр цус цуглуулах ажил цуцлагдсан.

Гэхдээ манайх “Эрүүл мэндийн салбар-хөгжил”  хөтөлбөрийн хүрээнд 4-5 жилийн турш хэрэгжүүлсэн төлөвлөгөөний үр дүнд цус, цусан бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ 4-5 дахин өссөн байгаа.

Цус, цусан бүтээгдэхүүн нь хадгалалтын хувьд эмээс ялгаатай нөхцөл шаарддаг. Бид донорын цуснаас олон бүтээгдэхүүн хийдэг. Тэдний зарим нь маш удаан хугацаагаар хадгалах боломжтой тул тэдний нөөц өнөөдрийн хувьд хүрэлцээтэй байна. Бид энэ долоо хоног эмнэлгүүдээс ирсэн бүх захиалгыг бүрэн олгож чадаж байгаа.

Тэгэхээр юун дээр анхаарах хэрэгтэй байна вэ гэхээр богино хугацаанд хэрэглэдэг цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэхэд анхаарах ёстой болоод байна. Бид өдөр болгон, тогтмол цусыг нь цуглуулаад түүнээсээ эрэлттэй бэлдмэлийг бэлдэхдээ өдөр болгон цус цуглуулах шаардлагатай байдаг. Тэндээсээ богино хугацаанд хадгалах боломжтой бэлдмэлүүдийг гаргаж авдаг. Тэгээд их, дээд сургуулиуд зэрэгт хорио тавигдсан ч эмнэлгийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаа явуулж байгаа учраас тэнд өдөр тутмын хагалгаа, төрөх, эх барих үйлчилгээ зэрэг нь явдгаараа явж байгаа. Үүнд зориулагдсан бүтээгдэхүүний нөөцийг ихэсгэх шаардлагатай.

-Богино хугацааны бүтээгдэхүүн гэхээр хэдий хэмжээний бүтээгдэхүүн хэрэгтэй болдог юм бэ? Өдөрт хэдий хэмжээний цус авдаг юм бэ?

-Бид ердийн үеийнх ба гамшиг, онцгой байдлын нөөц гэж хоёр төрлийн нөөц бүрдүүлж явдаг. Ердийн үеийн эрүүл мэндийн байгууллагуудын эрэлтийг хангахад 200 орчим донороос цус цуглуулаад эмнэлгүүдээс ирсэн захиалгын дагуу бүтээгдэхүүнээ бэлддэг. Одоо коронавирустэй холбоотойгоор цус, цусан бүтээгдэхүүний эрэлт, хэрэгцээ одоохондоо нэмэгдээгүй байна. Гэхдээ ердийн үеийн хэрэгцээ хэвээр байгаа үед өдөр тутам цуглуулдаг цусны хэмжээ буурахаар урт хугацаанд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх ажилд эрсдэл учирч магадгүй тул бид урьдчилан сэргийлэх зорилгоор их, дээд сургуулиуд руу очихын оронд төрийн болон төрийн бус байгууллагууд руу илүүтэй анхаарч байгаа.

За энэ хэсэг бол 24 цаг ажилладаг хэсэг. Одоо ч эмнэлгүүд ирээд захиалгынхаа дагуу бүтээгдэхүүнээ авах гээд байж байна. Бүх захиалгаа бүрэн авч байгаа. Гэхдээ олон нийтийг хамарсан арга хэмжээг зогсоосон үед төрийн ба төрийн бус байгууллагууд манай явуулын цус цуглуулах ажиллагааг дэмжээд, зогсоолгүй явуулахад оролцох нь чухал байна.

-Тэгвэл жишээлбэл 100 ажилтантай байгууллага байна, цусаа өгье гэвэл та нар очоод цусыг нь авах боломжтой юу.

-Тийм. Ер нь хүмүүс хүмүүнлэгийн ажилд маш идэвхтэй оролцдог болж байгаа. Иймд байгууллага хамт олон манайтай хамтарч ажиллая гэвэл манайх баяртай хүлээн авч ажиллана. Эхлээд хугацаагаа тохирдог. Яагаад гэвэл явуулын байдлаар цус цуглуулах ажил нь урьдчилаад төлөвлөгдсөн байдаг. Тэгээд цагаа тохироод аваад явбал шаардлагатай нөөцөө тогтсон хэмжээнд нь бариад явах бүрэн боломжтой.

Манайх гурван суурийн цэгээр үйл ажиллагаа явуулдаг. Баянзүрх төв гэж байна, хуучин нэгдүгээр эмнэлгийн хажууд Сүхбаатар төв байна. Мөн Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төв дээр бас нэг суурин цэг байгаа. Донорууд маань энэ бүх төвүүдээр идэвхтэй хандаж цусаа өгөх хэрэгтэй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21