Б.Жаргалсайхан: Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудал удаашралтай байна

О.Шүрэнцэцэг
2020/01/28

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хаалттай хэлэлцэж байна. Өнгөрөгч Баасан гарагт УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар УЕП-оос УИХ-д хүргүүлсэн Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах нь зүйтэй гэдэг шийдвэр гаргасан билээ. Уг асуудлаар УЕП Б.Жаргалсайханаас зарим зүйлийг тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх зайлшгүй шаардлага байсан уу?

- Энэ задалсан мэдээллүүдийн талаар мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас дахин мэдээлэл алдагдахаас сэргийлэх үүднээс түдгэлзүүлэх асуудал яригдаж байгаа шүү. Хувь хүн өмгөөлөгчөөр дамжуулж өөрийгөө өмгөөлнө, өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Нотлох баримтуудаа мөрдөх байгууллагуудад гаргаж өгөөд түүнийх нь дагуу мөрдөх байгууллага шалгана. Энд нэг гол зарчим бий Н.Номтойбаяр гишүүнийг өнөөдөр буруутай гэж хэн ч тодорхойлоогүй. Гэм буруутайг гагцхүү шүүх л тодорхойлно. Өнөөдөр нотлох баримтын хүрээн яллах, цагаадах нотлох баримт л цуглуулж байгаа юм шүү дээ. Тэгэхээр дан ганц яллах баримт цуглуулж байна гэж үзэж болохгүй. Тухайн хүн өөрөө цагаатгагдах нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэй. Ийм ажиллагаа л хийгдэж байна.

-Түдгэлзүүлэхгүй тохиолдолд  мөрдөх ажиллагаанд ямар саад учрах вэ?

-Энэ асуудлыг би Халдашгүй байдлын дэд хороон дээр дэлгэрэнгүй ярьсан. Мөрдөх байгууллагуудад саад учирч байна. Задалсан нотлох баримтын хэмжээнд зарим баримт үгүйсгэгдэх, зарим шалгах ажиллагаа устгаж үгүй болох эрсдэл байж болох талтай. Тийм учраас дахин давтан нотлох баримтыг задлуулахгүй гэсэндээ л ийм байдалд хүрээд байна.

-Хууль зүйн байнгын хороон дээр Н.Номтойбаяр гишүүнийг шалгахдаа гол асуудлыг шалгалгүй өөр тийш явах вий гэсэн болгоомжлол яригдаж байсан.

-Өөр тийшээ гэж ямар байдлаар тодорхойлсныг би мэдэхгүй тул тэр хүнээс нь асуух хэрэгтэй. Харин бид бол хуулийнхаа хүрээнд, мөрдөн байцаах ажиллагааныхаа хүрээнд л ажлаа явуулна.

-УИХ-ын гишүүн Оюунхоролыг татсан тухай асуудал байсан?

-Нэг зүйл дээр ойлголцох ёстой. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэж байх ёстой. Гэхдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйл аль хязгаар хүртэл явах, тэгээд хуулийн байгууллагын ажил хаанаас эхлэх ёстой талаар нарийн тодорхойлох ёстой. Үүний тулд хэдүүлээ мэдээлэл солилцох ёстой, энэ чиглэлээр хамтран ажиллах ёстой. Энэ хамтарч ажиллах хүрээнд сэтгүүлчдэд хууль зүйн тодорхой мэдлэг олгох сургалт явуулах хэрэгтэй. Сэтгүүлчдэд зориулсан танхимыг прокурорын газар бий болгоё.

Би зарим мэдээллийг өгч болохгүй байна. Зарим хүн ярьж байна: Хуулийн байгууллага яагаад мэдээлэл өгөхгүй, нууц гэж яриад байна вэ гэж. Энд хуулийн ялгаа байна. 2002 оны Эрүүгийн байцаан шитгэх хууль гэж байсан. Энэ хуль 2017 оны долоодугаар сар хүртэл үйлчилсэн. Энэ хууль ба өнөөдөр үйлчилж байгаа хуулийн үйлчлэл өөр болсон. Харин би өнөөдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд нууцлалтай ярьж байгаа юм. Тийм учраас тэр гишүүнийг яллагдагчаар татсан гэх мэт мэдээллийг хэлж болдоггүй. Яагаад гэвэл энэ хүн үндэслэлтэй татагдсан эсэх талаар ямар хэг оролцогчийн гомдол над дээр ирээгүй учраас би “Энэ хүн татагдсан”, “Энэ нь үндэслэлтэй” гэж хэлж болдоггүй. Тэр үндэслэл нь хаана эхэлж яригддаг вэ гэхээр хяналт тавьж байгаа прокурор, мөрдөгчийн эхний асуудал дээр яригддаг. Ийм байтал би тэр асуудал дээр нь тайлбар өгөөд “Энэ үндэслэлтэй” гэвэл анхан шатанд, мөрдөгчид нөлөөлсөн хэрэг болно. Тийм учраас хэрэгтэй холбоотой зүйлийг би дэлгэрэнгүй ярих боломжгүй байдаг юм.

Төрийн ордон бол Ерөнхийлөгч, ЗГ байдаг газар. Энд Ерөнхий прокурор нь эд  суугаад мэдээлэл өгөөд байх нь зохимжгүй. Олон хэргийн талаарх мэдээллийг би өгч чадахгүй. Яагаад гэвэл анхан шатанд байгаа тэр бүх хэргийг би дэлгэрэнгүй мэдэхгүй. Тэнд прокуроруудын хэнээс ч хараат бусаар шийдсэн шийдвэрүүд нь байгаа. Тэр болгоны шийдвэрийг би тодорхойлж хэлж болдоггүй.

-Хараат бусаар шийдэж чаддаг юм уу?

-Тэр болгоныг шат шатандаа хянаж засдаг зохицуулалттай.

-Ирц хүрэлцэхгүй байхад түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирлээ. Лавлах ёстой байсан гэсэн яриа байсан. Түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхийн өмнө мэдээлэл солилцох зохицуулалт байдаг уу?

-УИХ-ын чөлөөт цагаар, хуралдаж байх үед би хоёр тохиолдолд хэн нэгэн гишүүнийг түдгэлзүүлэх шаардлагатай гэж үзвэл асуудлыг оруулж ирнэ. Үүнийг хуулиар зохицуулдаг. Энгийнээр бодвол намайг аль нэг гишүүний эрхийг түдгэлзүүлэхээр оруулж ирэх гэж тул их хурлын ирц бүрэн байна уу үгүй гээд  их хурлын даргатай уулзаад асууж байгаа үйлдэл нь парламентын үйл ажиллагаанд нөлөө үзүүлж байгаа хэрэг болно. Тийм учраас өмнө нь ч тийм харилцаа байгаагүй, одоо ч тийм боломж байхгүй.

-ЖДҮ-д холбогдсон гишүүдийг давхар оруулж ирэхгүй юм уу? Яагаад Н.Номтойбаяр гишүүний асуудлыг дангаар нь оруулж ирээд асуудал үүсгээд байгаа юм бэ?

-Би асуудал үүсгээгүй. Би хуулийнхаа дагуу л ажлаа хийж явна.

-УИХ-ын олон гишүүн нэр холбогдсон тухай яригдаж байна. Энэ талаар яагаад ярихгүй байгаа юм бэ?

-Прокурор нь мөрдөн байцаах байгууллагаас ирүүлсэн саналыг үндэслээд гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэдэг. Би тэр дагуу мөрдөх байгууллагаас ирсэн саналыг үндэслээд саналаа оруулчхаад байж байна.

-ЖДҮ-д холбогдсон гишүүдийн талаар?

-Над дээр тийм санал орж ирээгүй байхад би тэр хүнийг оруулж ирнэ эсвэл үгүй гэдэг асуудлыг мэдэхгүй шүү дээ. Тухайн тэр хүн мөрдөх байгууллагад саад учруулж байна уу, үгүй юу гэсэн үндэслэлийг мөрдөх байгууллага оруулж ирэх ёстой. Тэр үндэслэлээр л би шийднэ.

-Тэгвэл Н.Номтойбаяр гишүүнийг түдгэлзүүлэх эсэх нь эргэлзээтэй байна гэж байна.

-Ганцхан дуудсан цагт бэлэн ирэхгүйг хэлдэггүй юм. Саад учруулна гэдэг нь олон үндэслэлтэй. Тухайлбал, арванхоёрдугаар сарын 12-нд яллагдагчаар татсан дөрвөн үндэслэлийг ил болгож хэлсэн.

-Өөрөө нэгэнт задарсан байсан асуудал гэж тайлбарлаад байгаа.

-Тэр бол өөр асуудал. Та буруу ойлголттой байна.

-Одоо хороод хуралдаад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзвэл мөрдөн байцаах ажиллагаа зогсох уу?

-Үргэлжүүлээд л явна шүү дээ.

-Түдгэлзүүлбэл цагдан хорих ч гэдэг юм уу тийм арга хэмжээ авах уу?

-Хэн тэгж ярьж байгаа юм бэ. Надад ямар ч тийм мэдээлэл ирээгүй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо 9 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 9 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд 10 цагийн өмнө
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө 10 цагийн өмнө
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ 10 цагийн өмнө
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа 11 цагийн өмнө
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 13 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 14 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 15 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 15 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 15 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 16 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 16 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 2026/09/21
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21