Б.ЭНХТУНГАЛАГ: РАПС ХӨРСНИЙ УНАГАН БАЙДЛЫГ АЛДАГДУУЛЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ


Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан, докторант Б.Энхтунгалагтай хувиргасан амьд организм хүрээлэн буй орчиндоо нөлөөлж байж болзошгүй талаар ярилцлаа.

-Генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнийг хорт хавдар үүсгэх уг үндэс нь, залуучуудын өвчлөл их байгаа нь хүнсний аюулгүй байдал алдагдсантай холбоотой хэмээн тайлбарлаж байгаа нэг хэсэг байна. Нөгөө хэсэг нь болохоор генийн өөрчлөлттэй буюу хувиргасан амьд организмгүйгээр хүн төрөлхтөний аж амьдралыг цаашид төсөөлөхөд бэрх болсон гэж үзэж байна. Та ер нь ямар байр суурьтай байна вэ?

-Орчин үед мал, амьтны ашиг шим, ургамлын гарцыг нэмэгдүүлэх зорилгоор эрдэмтэд тухайн биед байгаа генийг өөр амьд биед шилжүүлэн хэрэглэж байгаа. Ургамлын хувьд газар тариалангийн бүтээгдэхүүний ургацыг сайжруулах, шавьж, ургамлын өвчинд тэсвэртэй болох гэх мэт давуу талтай. Гэвч энэ шилжмэл ген маань байгаль орчин, ургамалд бас сөргөөр нөлөөлж байна. Тухайн ургамал хүрээлэн буй орчныхоо ургамалд тоосоо хүртээж, ингэснээр байгалийн унаган төрх нь алдагдах, магадгүй химийн бодист тэсвэртэй хорт ургамал зэрэгцэн ургах зэрэг нөлөөллүүд байна. Тиймээс хүнсэнд хэрэглэх ногоог заавал хүлэмжид тарих хэрэгтэй. Мөн мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор малд энэ аргыг ашиглаж байна. Тухайлбал, Америкт сүүний гарцыг нэмэгдүүлэх зорилгоор генийн инженерчлэлийн аргаар гаргаж авсан гормоныг үнээнийхээ 25 хувьд нь тарьдаг. Гэтэл энэ нь бусад оронд хийсэн судалгаагаар сүүний гарцыг нь нэмэгдүүлж байгаа хэдий ч хөхтөн амьтныхаа эрхтэн системд нь бас нөлөөлж байна. Ялангуяа элэг, нойр булчирхай, бөөрөнд өөрчлөлт өгч байна гэж үзсэн. Дэлхийн хүн ам өсч буй учраас өдөр тутамдаа хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээ, шаардлага их байна. Тиймээс аль болох шим тэжээллэг хүнсийг өртөг багатайгаар их хэмжээтэй үйлдвэрлэх нь нийгэм, эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Энэ нь нэг талдаа эрчим хүч, мөнгө төгрөг хэмнэн ургац арвин авах, мах, сүүний гарцыг нэмэгдүүлэх гээд давуу талтай. Нөгөөтэйгүүр, шилжмэл гентэй малын тэжээл хэрэглэсэн мал, амьтад эмийн бодист маш тэсвэртэй байна. Харин үүнийг хэрэглэж буй хүний антибиотикт мэдрэг чанар нь алдагдаж, эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Хоёрдугаарт, хамгийн гол асуудал нь үүнд харшил өдөөгч уураг ихээр илэрч байгаа юм.

-Сүүлийн үед хоол хүнснээс төдийгүй өмссөн хувцас, тэр байтугай модон эдлэлээс хүртэл харшилж байгаа гэдэг. Тэгэхээр энэ нь генийн өөрчлөлттэй хүнсийг их хэмжээгээр хэрэглэсэнээс үүдэж байна гэсэн үг үү?

-Яг генийн өөрчлөлттэй хүнс хэрэглэсэнээс болоод харшлын өвчлөл ихэссэн гэдэг судалгаа бол байхгүй. Дэлхийн эрдэмтэд хүртэл хоёр туйлд хуваагдчихаад байгаа.

-Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг магадгүй бүр 80 хувийг нь импортолж байгаа. Тиймээс хаана нь ямар генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүн орж ирж байгааг хэн ч мэдэхгүй байна?

-Олон улсын зохицуулалтаар буюу Картагений протоколлд хувиргасан амьд организмтай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа бол тухайн улсдаа урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авах ёстой. Харин тухайн бүтээгдэхүүнийг импортож буй улс эрсдэлийн үнэлгээг нь хийж баталгаажуулна. Ингэснийхээ дараа л оруулах эсэхээ шийднэ. Олон улсад зохицуулж өгсөн эрхзүйн акт нь энэ. Монгол Улсын Хувиргасан амьд организмын тухай хуулийн 8.3-т хувиргасан амьд организм ба түүнээс гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг заавал савалж шошголно гээд заачихсан байгаа. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.3.3-т хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг үндэсний болон олон улсын төвшинд хэрэглэж буй тэмдэг тэмдэглэгээг тавих ёстой гэж заасан байдаг. Гэтэл хэрэглэгчдэд сонголт хийх эрхийг нь олгож, энэ тэмдэг тэмдэглэгээг хийхгүй байна шүү дээ.

-Ер нь түгээмэл хэрэглэгдэж буй генийн өөрчлөлттэй хүнс нь ямар бүтээгдэхүүн байдаг вэ?

-Дэлхийд байгаа шар буурцгийн 81 хувь нь, эрдэнэшишийн 29 хувь нь шилжмэл гентэй. Монгол Улсын хувьд хүнсний хомсдолгүй орон шүү дээ. Хүн ам харьцангүй цөөн мөртлөө бэлчээрийн нөөц арвинтай. Байгалийн гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, бэлчээрийн малын мах хүнсэндээ хэрэглэх боломжтой мөртлөө заавал шилжүүлсэн гентэй хүнсний бүтээгдэхүүн идэхээс татгалзвал зүгээр гэж би хувьдаа боддог.

-Аз болоход монголчууд эрдэнэ шиш, шар буурцгийг хүнсэндээ тийм ч ихээр хэрэглэхгүй юм даа. Сүүлийн үед л цагаан, ногоон хоолтнууд олшрох шинжтэй. Тэд шар буурцгийг түлхүү хэрэглэж байгаа болов уу. Түүнээс биш монголчуудын үндсэн хүнсэнд нь энэ хоёр нэг их хувь эзлэхгүй байх?

-Шар буурцгаас гадна рапсын тос, чихрийн нишингэ, амтат чинжүү, улаан лооль, төмс, чипс, гүзээлзгэнэ, хан боргоцой, шар хулуу зэрэг нэлээд хэдэн бүтээгдэхүүнд шилжмэл ген хэрэглэж байна.

-Манай газар тариалан эрхлэгчид ч бас рапс хөрс сүйтгэж байна, үгүй сүйтгээгүй гээд л хоёр хуваагдчихсан юм билээ?

-Өнөөдөр рапс хөрс сүйтгээгүй гэж байгаа ч хүрээлэн буй орчныхоо ургамалд тоос хүртээж хөрсний унаган байдлыг нь алдагдуулж байгааг үгүйсгэхгүй.

Г.Чимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18