СЭТГҮҮЛЧДИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АСУУДЛААР ХАМТАРСАН СУДАЛГАА ХИЙХЭЭР БОЛЛОО


Асуух эрхийн танхимд "Глоб интернэшнл" төв, Монголын хуульчдын холбоо, Монголын хэвлэлийн зөвлөлтэй хамтран сэтгүүлчдийн аюулгүй байдалд мониторинг хийх талаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлагдсаны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулжэнэ асуудалд анхаарал хандуулжээ.

Энэхүү мониторингийн зориго нь хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эсрэг үйлдэгдэж байгаа дарамт шахалт, заналхийлэл,хүчирхийлэлд олон нийт, нэн ялангуяа төрийн анхаарлыг илүүтэй хандуулахад оршиж байгаа юм. Глоб интернэшнл төвөөс жил болгон бэлтгэн гаргадаг Хэвлэлийн эрх чөлөөний тайлангаар 2017 оны тавдугаар сараас хойших нэг жилийн хугацаанд нийт 140 хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаарах 182 удаагийн сэтгүүлчийн мэргэжлийн эрхэд халдсан тохиолдол бүртгэгджээ.

Энэ талаар Глоб интернэшнл төвийн тэргүүн Х.Наранжаргал хэлэхдээ "2006 оноос хойш тооцвол Монголын сэтгүүлчдийн эрхэд халдсан 701 удаагийн тохиолдыг бүртгэсэн ба 2009 оноос хойш энэ тоо тогтмол нэмэгдсээр байгаа нь сэтгүүлчдийн аюулгүй байдал алдагдсаар буйн илрэл болж байна. Энэ бол зөвхөн олон нийтэд ил болсон зөрчлүүдийн бүртгэл бөгөөд үүний ард мэдэгдээгүй өнгөрсөн олон тохиолдол бий гэдгийг санах хэрэгтэй" гэсэн юм.

Глоб интернэшнл төвөөс хэрэгжүүлж буй "GSP+ механизмаар дамжуулж хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих нь" төслийн хүрээнд энэхүү судалгааг хийж байгаа юм байна. Европын холбооны санхүүжилттэй "GSP+ механизмаар дамжуулан хүний эрх, хөдөлмөрлөх эрхийг хөхиүлэн дэмжих төсөл нь Армени, Болив, Дабо, Верде, Киргиз, Парагвай, Пакистан, Филиппин, Шри-Ланка, Монгол Улсад хэрэгжиж байгаа аж. GSP+ буюу Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системд нэгдэн орсон дээрх орнууд нь хүний эрхийн суурь конвенцуудаа даган биелүүлж байх, тухайн орнуудын иргэний нийгэм, нийгмийн түншүүдийг мэдлэг мэдээллээр хангах замаар хүчтэй нөлөөлөгч, өөрчлөгч хүчин байлгахад оршино



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Улаанбаатар хотын тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 23 минутын өмнө
Хилчин байлдагч галын аюулаас нэг өрх айлыг аварчээ 42 минутын өмнө
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 25-нд олгоно 47 минутын өмнө
Мотоциклтэй эмэгтэйг араас нь зориудаар мөргөсөн жолоочийг ажлаас нь чөлөөлжээ 1 цагийн өмнө
Ц.Сандаг-очир: Сop17 ба Сop31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болно 1 цагийн өмнө
Хоногийн хугацаанд хулгайлах 22 гэмт хэрэг бүртгэгдэжээ 1 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 1 цагийн өмнө
Тарвас хураах ажилд явна” гэж гэрээсээ гараад сураггүй болсон 10 настай охиныг эрэн хайж байна 2 цагийн өмнө
Өнөөдөр ихэнх нутгаар хална 2 цагийн өмнө
Олон улсын математикийн 67 дугаар олимпиадад амжилттай оролцсон багш, сурагчдаа урамшууллаа 19 цагийн өмнө
Дэлхий дизель түлшний хомсдолтой нүүр туллаа: Томоохон газрын тосны компаниуд аюулын дохио өгч байна 20 цагийн өмнө
АИ-92-ын 50 мянган төгрөгийн хязгаарлалт 15-ныг хүртэл үргэлжилнэ гэж найдаж байна 21 цагийн өмнө
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10см нэмэгдсэн байна 22 цагийн өмнө
Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэлийг энэ сарын 17-ноос E-Mongolia системээр зохион байгуулна Өчигдөр
Хүүхдийн мөнгө, халамж, тэтгэмжийг энэ сарын 20-нд олгоно Өчигдөр
Цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Зам тээврийн ослоос үүдэн 297 хүн амь насаа алдаж, 1578 хүн гэмтэж, гэмтсэн байна Өчигдөр
Өнөөдөр ихэнх нутгаар хална Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд Өчигдөр
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой Өчигдөр