ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДЛУУД


Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

10:00 цагт: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг, Эрүүл Мэндийн Яамтай хамтран Олон Улсын Сувилагчдын өдрийг тохиолдуулан "СУВИЛАХУЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ, ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХИЙГ ХАМГААЛЪЯ" сэдвийн дор Улсын хэмжээний арга хэмжээг зохион байгуулна. Хаана: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг.

10:00 цагт: "ICIED-2018 international conference on innovation&entreprenuership development" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-ийн Төв номын сангийн 6 давхарт болно. Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх боломж, олон улсын туршлагын талаар хэлэлцэнэ.

10:00 цагт: Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх хурал НЗДТГ-ын "А" зааланд болно.

10:30 цагт: Үндэсний Соёл амралтын хүрээлэнгийн Castle ресторанд Хүний эрхийн хамгаалагч идэвхтэн залуучууд тулгамдаж буй хүний эрхийн асуудлаар хэлэлцэнэ.

11:00 цагт: Шинжлэх ухааны салбарын ажилтнуудын цалин улсын дундаж цалингаас 35-40 хувь доогуур байна. Холбогдох байгууллагуудын үйлдвэрчний эвлэлээс цалин хөлсөө нэмүүлэх шаардлагыг тавьсан ч асуудлыг шийдвэрлэхдээ хойрго хандаж байгаа тул Засгийн газар, УИХ, ОУВС, Ажил олгогч эздийн нэгдсэн эвлэлд шаардлага хүргүүлж, тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж буйгаа мэдэгдэж байна.
Энэ талаар Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хороо хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл өгнө. Хаана: Хэвлэлийн хүрээлэнд.

11:00 цагт: НДЕГ, БНСУ-ын Элчин Сайдын Яам, ЦЕГ хамтран хэвлэлийн хурал зохион байгуулна. Хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар, түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгнө. Хаана: Нийгмийн даатгалын ерөнхий газрын 701 тоот

11:00 цагт: Shangrila зочид буудалд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын кулинарын холбоо нийгэмлэг хамтран 2018 оныг "Жуулчны жил" болгон зарлах ёслолын үйл ажиллагаа, үзэсгэлэн яармагийг зохион байгуулна.

11:00 цагт: Нийслэлийн иргэний танхимд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчиднийслэлийн цагдаагийн газартай хамтарсан сургалт зохион байгуулна.

11:00 цагт: Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэхийг шаардаж гэр хорооллын иргэд Сүхбаатарын талбайд жагсаал хийнэ.

11:00 цагт: Улаанбаатар марафон 2018 олон улсын гүйлтийг зохион байгуулахтай холбоотой Хэвлэлийн бага хурал "Шангри-Ла" зочид буудлын 1-р давхарт "Парис" танхимд болно.

14:00 цагт: МУБИС-ийн Сургуулийн өмнөх боловсролын сургуулийн 2018 оны эхний хагаст боловсруулж нийтлүүлсэн сурах бичиг, ном, гарын авлагыг танилцуулах "Номын нээлт"-ийн үйл ажиллагаа МУБИС-ийн төв байрны 201 тоотод болно.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатын санаачилсан Ногоон паспорт санаачлагын хүрээнд нийслэлийн ЕБС-ийн эко клубуудын дунд 2018-2019 онд зохион байгуулагдах үйл ажиллагааны төлөвлөгөөг эко клубын удирдагч багш нарт танилцуулах уулзалтыг Багш хөгжлийн ордонд болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ТАНИЛЦ: Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрүүд 4 цагийн өмнө
“Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны салбараас үнэ төлбөргүй авах боломжтой 7 цагийн өмнө
Ж.Галбадрах: 9700 багш дутуу байхад “Монгол Улс багшийн хомсдолгүй” гэж ярьж болохгүй 8 цагийн өмнө
Шатахууныг тэгш, сондгойгоор 50 мянган төгрөгийн лимиттэй олгож эхэлснээр шатахуун авсан машины тоо 2.5 дахин нэмэгджээ 8 цагийн өмнө
Зарим голуудын усны түвшин 10-65 см нэмэгдсэн байна 8 цагийн өмнө
Хоногийн хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн 86 иргэнийг түр саатуулжээ 10 цагийн өмнө
COP17 хуралтай холбоотойгоор дараах зохицуулалтыг хийнэ 10 цагийн өмнө
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 10 цагийн өмнө
Анхаарал, болгоомжгүй байдлаас үүдэж гол, усанд эндэх тохиолдол хамгийн их байна 10 цагийн өмнө
Нийслэлд 27 хэмийн дулаан байна 11 цагийн өмнө
ТАНИЛЦ: Тэтгэвэр, тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь Өчигдөр
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: Хуультай оронд хуулийн хэлээр ярина Өчигдөр
Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана Өчигдөр
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар аадар бороо орно Өчигдөр
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 2026/08/03
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/08/03
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 2026/08/03
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 2026/08/03
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 2026/08/03
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо 2026/08/02