ХИЛЭЭР ХАР ТАМХИ НЭВТРҮҮЛДЭГ БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ДАЙЧЛАН БАРИВЧИЛЖЭЭ


Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хар тамхи, мансууруулах бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлдэг, худалдан борлуулдаг этгээдүүдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Уг этгээдүүдийг дайчлан баривчлахад ЦЕГ-ын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид оролцсон байна.

Энэ талаар Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг "Энэ сарын 06-07-нд шилжих шөнө хар тамхи худалдан борлуулдаг иргэн Г нарын 13 этгээдийг баривчилсан. Тэднийг цагдан хорьж, шалгаж байна" гэлээ Мөн тэрбээр "Энэ сарын 13-14-нд шилжих шөнө иргэн Я нарын есөн этгээдийг хар тамхи борлуулж байхад нь үйлдэл дээр нь илрүүлэн, шалгаж байна. Иргэн Я нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаар 10 жил нэг сарын хорих ял авсан ч шүүхээс оргон зайлсан этгээд байсан. Ийн дахин хар тамхины гэмт хэрэг үйлдэж байх үед нь дайчлан баривчиллаа" гэлээ.Мөн энэ сарын 10-ны өдөр Хар тамхитай тэмцэх газрынхан мансууруулах үйлчилгээтэй хогийн олсны ургамал буюу каннабисийг бусдад борлуулдаг этгээдийг баривчилжээ. Иргэн Г /35 настай, эрэгтэй / нь тодорхой эрхэлсэн ажилгүй бөгөөд каннабисийг түүж бэлтгэн, өөр төрлийн бодис боловсруулан бусдад борлуулдаг байжээ. Уг этгээдийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилж, биедээ авч явсан мансууруулах төрлийн бодисыг нь эд мөрийн баримтаар хураан авсан байна.

Он гарсаар Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт хар тамхи мансууруулах төрлийн бодистой холбоотой 38 хэрэгт 68 хүн холбогдон шалгагдаж байна. Гуравдугаар сарын 14-ний байдлаар энэ төрлийн зургаан хэрэгт 28 хүнийг холбогдуулан шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-аас мэдээллээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино 17 цагийн өмнө
Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгаалжээ 19 цагийн өмнө
Улаанбаатар хотын 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ 19 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 71 этгээдийг илрүүлжээ 19 цагийн өмнө
Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 19 цагийн өмнө
Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 15560 боллоо Өчигдөр
THE HU-ийн 10 жил: Дэлхийд хүрсэн 10 түүхэн амжилт Өчигдөр
Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэнэ Өчигдөр
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно Өчигдөр
Rusal Улаанбаатарын ойролцоо кабелийн үйлдвэр байгуулахаар төлөвлөж байна 2026/08/01
ҮСХ: Махны үнэ өмнөх 7 хоногоос 1.4-1.6 хувиар буурчээ 2026/08/01
Голуудын усны түвшин өмнөх өдрөөс 10-70 см нэмэгджээ 2026/08/01
Өнөөдрөөс улсын чиглэлийн авто зам ашигласны төлбөр шинэчлэгдлээ 2026/08/01
Нийслэлд 23 хэмийн дулаан байна 2026/08/01
Үерийн аюултай түвшинг туул гол 54 см давсан байна 2026/07/31
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 2026/07/31
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 2026/07/31
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2026/07/31
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2026/07/31
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 2026/07/31