Өнгөрсөн нэг сарын хугацаанд Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн 1,2 дугаар бүсэд хамаарч байгаа ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгаанд 5270 агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг хийж, бүрэн нийлүүлж дууссан гэлээ. Агаар цэвэршүүлэгч худалдан авах гэрээг 9 аж ахуй нэгжтэй байгуулсан байна. Түүнчлэн зөвхөн дээрх бүс гэлтгүй нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт, "Улаанбаатар цэвэр агаар төсөл"-өөс 908 ширхэг агаар цэвэршүүлэгчийг сургууль, цэцэрлэгт нийлүүлжээ. Олгосон агаар цэвэршүүлэгчийн ашиглалтын байдалд хяналт тавих ажил хийгдэж байгаа юм байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна