Голын эргээс 50-100 метрт майхнаа байрлуулах, хийлдэг завь, гудас зэргийг урсгал усанд ашиглахгүй байхыг анхаарууллаа

Б.Хонгорзул
2023/06/29

Нийслэлийн онцгой байдлын газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв  хамтран гол, усны ослын эрсдэл, нөхцөл байдал түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “Эрсдэлгүй аялал-Эндэлгүй зун” аяныг эхлүүлж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Аяны хүрээнд гол усны хамгийн их хүн орж амь насаа алддаг эрсдэлт газрууд дээр 360 градусаар хянадаг хяналтын камеруудыг байршуулжээ. Хяналтын камерыг НОБГ, Нийслэлийн аврах анги дээр хянах ба эрсдэлтэй бүс рүү орох үед нь цагаан хоолойгоор сануулах, аврах бүлэг, завьт хөдөлгөөнт эргүүлийг аваачих ажлыг зохион байгуулахаар болсон байна.

НОБГ-ын завьт хөдөлгөөнт эргүүл 10:00-21:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд он гарснаас хойш 100 орчим хүн гол усанд орж эндэхээс авран хамгаалжээ.

НОБГ-ын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:  

Иргэд амарч зугаалахдаа голын эргээс 50-100 метрт майхан отгоо байгуулах. Нэг нэгнээ бүртгэж хяналттай байх хэрэгтэй. Түүнчлэн тогтмол ус, голын ус хоёр ялгаатай байдаг. Тогтмол усанд хийлдэг завь, гудас, бусад тоглоом зэргийг ашиглаж болдог. Харин урсгал усанд байдаг хайрга, чулуу, бургас зэргээс болж хийлдэг тоглоом маш амархан гэмтэх эрсдэлтэй тул ашиглаж болохгүй.Түүнчлэн голын урсгал усанд хийлдэг завь, тоглоомыг ашиглахыг хориглосон. Ашигласан тохиолдолд торгууль болон зөрчлийн арга хэмжээ авдаг. 

НЭМҮТ-ийн гэмтэл, осол аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Г.Сэлэнгэ:

Хүн 20-30 секундийн дотор буюу маш хурдан хугацаанд живдэг бөгөөд нийт 0-18 насны хүүхдүүдийн осол гэмтлийн тэргүүлэх эхний таван шалтгаанд усанд живэлт ордог гэсэн юм. 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 3 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 5 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 23 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18