Олон улсын мэргэжилтнүүд бусад орнуудад ч барилгын чанар, стандартыг анхааруулав


Хүчтэй газар хөдлөлтийн дараа Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт олон мянган барилга нуранги болон нурж байгаа дүр зураг барилгын инженер Жонатан Стюартыг гайхшируулсангүй.

Зураг: Даваа гарагт болсон 7.8 магниудын газар хөдлөлтийн дараа Туркийн Диярбакир хотод нурсан барилгын нурангид аврах албаныхан болон сайн дурынхан эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байна.

1999 онд тус улсын хойд хэсэгт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа Турк руу илгээсэн дэд бүтцийн үнэлгээний багийн нэг хэсэг байсан Лос Анжелесийн Калифорнийн их сургуулийн инженерийн профессор Стюарт “Даваа гарагийн сүйрлийн бичлэгийг ухрааж, зогсоож үзэхэд яг өмнөх шиг "хуушуур" буюу олон давхар байшин гэнэт нурж, хүмүүс зугтаж байгааг харуулж байна.Өмнө нь ч "хуушууран барилгуудаас болж хүний амь эрсэдсэн" гэж ярив.

Тус бүс нь гурван тектоник хавтан нийлдэг цэгт оршдог тул дэлхийн хамгийн их газар хөдлөлттэй газруудын нэг юм. 1999 онд 17,000 гаруй хүн амиа алдсан газар хөдлөлтөөс гадна 2011 онд Туркт мөн хүчтэй газар хөдлөлт болж, олон зуун хүн амиа алдсан билээ.

Газар хөдлөлт болсон хоёр улсад одоо ч амьд үлдсэн хүмүүс нуранги дор байж магадгүй ч Туркийн урьдчилсан тооцоогоор газар хөдлөлтийн улмаас сүйдсэн олон барилга байгууламжийн нуранги дор ойрын өдрүүдэд илүү олон хүний цогцос олдох магадлалтай байгааг албаныхан мэдэгдсэн. 

Яагаад ийм олон барилга нурсан бэ? гэх асуултад Стюарт Туркийн гурван давхраас дээш өндөртэй барилгуудын хувьд төмөр бетоныг ашиглах нь ердийн арга. Ерөнхийдөө багана, дам нуруу нь л бетон. Тиймээс эдгээр хүрээнүүдийн дотор нэг төрлийн чулуун дүүргэлтийн блок байгаа бөгөөд энэ нь чичиргээ эхлэхэд маш хурдан унадаг." гэж хариуллаа.

Зураг: Аврагчид даваа гаригт Сирийн Алеппо хотод нурсан барилгын нурангид өртөж, амьд үлдсэн хүмүүсийг хайж байна.

Колорадо Боулдерын их сургуулийн инженер, профессор Абби Лиэл Туркт болсон сүйрлийн зураг дээрх үнэлгээ нь түүний харсантай бараг таарч байгааг хэлээд Энэ төрлийн хэврэг барилгын оронд газар хөдлөлтийг тэсвэрлэх чадвартай барилга барих нь хэв гажилтыг бий болгох асуудал юм. Энэ нь бүх зөв газартаа их хэмжээний арматур тавих явдал юм" гэдгийг нэмж тайлбарлав. 

Турк руу явахаар бэлтгэж буй Гамшгийг тэсвэрлэх инженерийн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн Кит Миямото 1999 онд Измитийн ойролцоох газар хөдлөлтийн дараа батлагдсан барилгын дүрэм журам нь сайн. Гэхдээ олон барилга байгууламжууд эдгээр кодуудаас өмнөх үеийн инженерүүдийн хийц байгаа нь гол асуудал юм2000 оноос өмнө баригдсан аливаа зүйлийг маш аюултай гэж үзэж болно. Шинэ барилгын дүрэм журамтай байсан ч хэрэгжилт нь байхгүй бол хамгийн сүүлийн үеийн зарим барилга ч стандартад нийцээгүй нь тодорхойБарилгын салбарт чанарын хяналт хамгийн чухал.” гэж онцлон хэлжээ.

Бухарест дахь Дэлхийн банкны гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Аланна Симпсон Илүү их ган нь газар хөдлөлтөд илүү тэсвэртэй бүтцийг бий болгодогБарилга дахь гангийн хэмжээ, бетоны чанар л газар хөдлөлтийн бүсэд байгаа барилгыг балгас болох уу, тэсэж үлдэх үү гэдгийн баталгаа болж чадна гэж шуудхан дүгнэв.

Мөн тэрээр "Гангаар хийсэн барилгууд нь бага зэрэг уян хатан байдаг тул газар хөдлөлтийн үед маш сайн хариу үйлдэл үзүүлнэТиймээс барилгад ган арматур хэдий чинээ их байна, төдий чинээ сайн хариу үйлдэл үзүүлнэ. Туркийн барилгын нормыг 2018 онд дахин шинэчилсэн. Гэвч тус улсын "өв залгамжлагдсан барилгууд" аюултай хэвээр байгаа бөгөөд энэ нь дэлхийн бусад орнуудад ч хамаатай. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Даваа гаригт болсон газар хөдлөлт маш хүчтэй байсан, ийм ижил төстэй газар хөдлөлт дэлхийн бараг аль ч хэсэгт тохиолдож, хуучин барилгуудад ихээхэн хохирол учруулж болно" гэдгийг анхааруулж байна.

Аланна Симпсон эцэст нь Аюулгүй барилгуудыг буцааж барих тухай мэдэгдсэн Туркийн Засгийн газрын мэдэгдлийн тухайд "Ийм том эмгэнэлт явдлын дараа дахин сэргээнэ гэж найдаж байснаас хамаагүй удаан хугацаа шаардагдана гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйМаш өндөр өртөгтэй, маш их зохицуулалт хэрэгтэйг эртхэн олон нийтэд таниулах шаардлагатай” гэж шүүмжлэв

Эх сурвал: https://www.npr.org/2023/02/07...

Гэрэл зураг: Ilyas Akengin/AFP via Getty Images

 



2
angry
2
care
1
haha
2
liked
7
love
13
sad
3
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 12 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 15 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 16 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 16 цагийн өмнө
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 19 цагийн өмнө
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 19 цагийн өмнө
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо Өчигдөр
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ Өчигдөр
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана Өчигдөр
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18
АНХААРУУЛГА: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй 2026/09/18
Алба хаагчид мэдлэг, туршлагаа бататгав 2026/09/18
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа 2026/09/18